Барааны лангуун доороос эмээ, вагоны үйлчлэгчээс мэс заслын утсаа авч байгаа бидэнд амьд явах баталгаа байхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

Монголчууд маань эмийг тун, тунгаар нь боодол, боодлоор нь хоол шиг идэж хэрэглэдэг болжээ. Ямар нэгэн өвчин тусвал эмчид очихоосоо өмнө шууд л эмийн сан орж эм авч ууна. Өөрсдөө өөрсдөдөө онош тавьдаг их мэдэмхий сүрхий хүмүүс. Муухан эмч, домчоос илүү мэдлэгтэй, үнэхээр өвчний оношийг үнэн зөв тогтоож чаддаг мэдлэгтэй хүмүүс үү гэвэл үгүй аж. Хэн нэгний ам дамжсан яриагаар аливаа өвчнийг эмчлэх гэж мухар сүсгээр оролдох нь элбэг. Эмнэлэг болон эмчийн хаалга сахихаас төвөгшөөж эмийн сан руу шууд алхана. Тэгээд эмийг хоол шиг идэж, нэг өвчнөө эмчлэх гэж хордон, өөр олон өвчний уг үндсийг сайн дураараа олж авдаг нь нууц биш. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд зарж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийж эмийн 30 гаруй үйлдвэр, эм ханган нийлүүлэх 100 гаруй байгууллага, 800 гаруй эмийн санг шалгасан.

 

Мөн хуурамч эм худалдаалж буй зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг зэрэг бүртгэлтэй, бүртгэлгүй эм хангамжийн байгууллагуудын 85 орчим хувийг хамруулсан байна. Шалгалтаар зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил нэлээд илэрсэн бөгөөд 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй байна. Үүнээс гадна чанарын баталгаагүй, бүртгэлд ороогүй 92 нэр төрлийн эм борлуулж байсныг илрүүлжээ. Эм, тариаг чихэр, жимс аятай дэлгүүр, зах дээр зараад байгаагийн учир нь мэдээж нөгөөх л Эрүүл мэндийн яамны бодлого алдагсантай холбоотой. Улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд тэнд байх эм тариа гэж бараг үгүй. Бүгдийг гаднаас өөрсдөө худалдан ав гэдэг шаардлага тавина. Үүнийг нь орлого олох гэсэн наймаачид овжин сүйхээтэй байдлаар  ашиглаж иргэдийн хэрэгцээн дээр тоглоно.

 

Бүр сүүлдээ эмч нар нь хүртэл эм тариаг гар дээрээсээ дамлан худалдах бүхэл бүтэн сүлжээг бий болгожээ. "Энэ их ховор олдохгүй эм тариа байгаа юм. Би таньдаг хүнээсээ олж өгч байна. Та нар хайгаад олохгүй шүү гэж хэлээд өвчтөнд шахдаг" аж. Энэхүү гар дээрээс худалдагдаж байгаа эм тариа нь үнэхээр баталгаатай найдвартай юу гэдгийг хэн ч хэлж үл чадна. Тангараг өргөсөн эмч хүн арай хортой эм тариа өгөхгүй биз хэмээн бодож, найдан хүмүүс худалдаж авдаг. Эм, тарианы энэ хяналт, шинжилгээгүй баталгаагүй байдлыг далимдуулан хил гаалиар ямар улсад хаана, хэзээ үйлдвэрлэсэн. Ямар өвчинд хэрэглэх нь үл мэдэгдэх, манай улсын эмийн бүртгэлд огт байхгүй эм тариа орж ирсээр л байна.   Хамгийн сүүлд л гэхэд Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар өнгөрсөн долдугаар сарын 15-нд УБТЗ-ын суудлын вагон депогийн вагоны үйлчлэгч Х нь Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний өөрийн ажлын өрөөндөө 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утас нуун, хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлсэн байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн уг мэс заслын утас нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрөлтэй аж, ахуй нэгж импортолж, хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг.  Мөн үр зулбуулах эмийг Энэтхэг барааны лангуун дор нуун худалдаалдаг байсныг ч илрүүлээд буй. Ийнхүү эм, эмнэлгийн хэрэгслийг хэн дуртай нь хил давуулж байгаа нь байрны подвальд байрлах хувийн эмнэлгүүдийн захиалга байдгийг ч бид мэднэ. гэтэл эрүүл  мэндийн яам үүн дээр хатуу хяналт тавихын оронд толгойг нь илж байдлыг улам хурцдуулаад зогсохгүй эрүүл мэндийн үйлчилгээг бизнес мэт хардаг хүмүүст яагаад хатуухан арга хэмжээ авч чадахгүй байгаа нь бас л хөндөх асуудал юм. .

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Е(122.201.18.236) 2025 оны 03 сарын 13

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО Хэдхэн иргэд баяжих биш аймгаараа хувьцаа эзэмшие Тэгээд улс мэдэлдээ ав

1  |  0
Е(122.201.18.48) 2025 оны 03 сарын 13

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО Хэдхэн иргэд баяжих биш аймгаараа хувьцаа эзэмшие Тэгээд улс мэдэлдээ ав

1  |  0
anna(176.12.115.129) 2025 оны 03 сарын 13

em tariuag yagaad ingej zadgai zaraad bdag yum yagaad ter yam saiduud ni zuvshuurdug yum zuvhun emchiin bichgeerem olgono geed huuli gargaad heregjuulej bolohgui bgaa yumuu darga saidih hurliin gushuudee

1  |  0
Top