Бэлгийн цөөнх буюу ЛГБТ /Лесбиян, Гей, Бисекс, Трансжендэр/ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой “Залуус эрүүл мэнд төв", "Хамтдаа төв", "Хүний эрх-Залуучууд-Эрүүл мэндийг дэмжих төв" ТББ-ууд өнөөдөр “ЭБЭ-10 жил" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлт ЭМЯ, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын агентлагууд, Хүний эрхийн болон эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, цөөнхүүдийн төлөөлөл, сэтгүүлчид оролцож “Бэлгийн цөөнх болон ТББ-уудын олон нийтийн ололт амжилт”, “Бэлгийн цөөнх олон нийтийн хуний эрхийн нөхцөл байдал”, “НҮБ болон бусад олон улсын байгууллагьш хамтын ажиллагаа”, “Орон нутаг дах бэлгийн цөөнх олон нийтийн нөхцөл байдал, хэрэгцээ” зэрэг сэдвээр илтгэл тавих юм. Оролцогч цөөнхүүдийн төлөөлөл хэлэхдээ "Нэг үеэ бодвол ялгаварлан гадуурхалт харьцангуй гайгүй болсон ч хангалттай түвшинд биш, ЛГБТ хүмүүс доромжлол хүчирхийлэл, заналхийлэлд өртсөөр байгаа" гэж байлаа.
Дашрамд сонирхуулахад манайд лесбиян, гей, бисекс, трансжендэр (ЛГБТ) хүмүүсийн эрхийн төлөөх хөдөлгөөн 1990 оны сүүлээс "Тавилан" хэмээх ЛГБТ олон нийтийг дэмжих бүлэг байгуулагдаж байснаар эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш 2003 онд хэсэг гей залуусын санаачлага болон тэднийг ойлгож дэмждэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр "Залуус эрүүл мэнд төв", 2005 онд Хамтдаа төв ТББ, 2009 онд Хүний эрх-Залуучууд-Эрүүл мэндийг дэмжих төв ТББ-ууд байгуулагдаж өнөөдрийг хүртэлх гей, бисекс, трансжендэр залуусыг дэмжих, нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар эерэг, бодит мэдээлэл түгээх, сайн сайхан байдлыг бий болгох, бэлгийн эрүүл мэндийн мэдлэг олгох, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх зорилготой ажиллаж ирсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
бид адилхан хүмүүс тиймээс бие биенээхүндэтгэх ёстойцаашидын үйлд чинь амжилтхүсье амжилт...
gaj dontonguudiig bugdiig n tsaash n haruulval taarna