Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсээр ирсэн юм. Хурал өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд болно. 
  
14.00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд Богд ар хороолол, Эко констракшны барилгуудад хийсэн шалгалтын талаар мэдээлнэ.

  Үндэсний мэдээллийн төвд  11,00 цагаас "Дэлхийн шинэ эмх журам" хөдөлгөөнөөс Засаглалын шинэ тогтолцооны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Уул уурхайн яам салбарынхны “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болох гэж байна.

11.00 цагт Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооноос бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top