Албан тушаалаа урвуулан ашиглаж татварын мөнгөнөөс олон тэрбумыг шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн өмгөөлөгчид түүнийг гэм буруугүй гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байна. Мөрдөн байцаалтын явцад түүнд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрсэн гэх мэдээлэл хууль хяналтынхны зүгээс анх гадагшилсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах хэлэхдээ “Бид өмнө нь хэвлэлийн хурал зарласан боловч үйлчлүүлэгчийн маань цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх хурал давхацсан учраас хийж чадаагүй. Үйлчлүүлэгчийг маань энэ оны нэгдүгээр сарын 22-нд цагдан хорьсноос хойш найман сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид тэвчээртэй харсаар байв. Бидний үйлчлүүлэгч Чимэдийн Гансүх 17 тэрбум төгрөг зувчуулсан, нууц амрагийнхаа дансанд таван тэрбум төгрөг байршуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Мөрдөн байцаалтын явцад энэ их хэмжээний мөнгө завшсан, угаасан гэх үйлдэл нь тогтоогдоогүй. Ташаа мэдээлэл гэдгийг энэ хурлаар мэдэгдэх гэсэн юм. Бусдаас авлига авсан нь ч тогтоогдоогүй.” гэлээ. Хэрэв өмгөөлөгчдийн хэлж яриад байгаа зүйл үнэн бол Ч.Гансүх энхийн цагаан тагтаанаас ялгаагүй нэгэн аж. Уг нь Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний хүү Г.Ганзул, түүний эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг шалгасан. Харин шалгалтын явцад бусад хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, Ч.Гансүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх дахин нягтлах хэрэгтэй хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон билээ.
Эхлээд уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурор түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тэгээд харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн. Харин Нийслэлийн шүүхээс уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон ч, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Нийслэлийн Прокурор руу буцаасан. Харин прокурорууд үүнийг нь эсэргүүцэж, дээд шатных нь шүүхэд гомдол гаргаад байгаа талаар албаны эх сурвалжаас мэдээлэл гарч байсан юм.
Ч.Гансүх нь ТЕГ-т 21 жил ажилласан, тэрдундаа Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг 12 жил тасралтгүй хашсан тэрээр аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан гэгдэж байсан. Харин түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар “Татвар”-ын Ч.Гансүхийн гэх алдарт хэрэг үүссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Ч.Гансүх нь “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэгдэж байсан. Мөн өөрийн нууц амраг гэгдэх байцаагт О.Бямбасүрэнгийн данс руу 6-7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулсан, Японд сурдаг эхнэрийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн, энэ хэрэгтээ аав, эгчийгээ татан оролцуулсан гэхчлэн олон асуудалд нэр холбогдоод байсан ч, хуулийнхан сүүлдээ түүнээс гэм бурууг олж харахаа больчихож байгаа бололтой. Мөн энэ хэрэгтэй холбоотой Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат нь эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон гэх мэдээлэл ч байсан юм. Сонирхолтой нь, энэ хэргийг шалгаж тогтоочихоод, эцэслэн шийдэх болохоор шүүх прокурорынхон хэргийг шидэлцээд байгаа талаар хэлж яригсад байсан нь одоо бүр илүүтэй анхаарал татаж байна. Түүнчлэн Ч.Гансүх гэгч нь хэргээс цэвэр мултрах үндэслэлгүй нэгэн гэдгийг хуулийнхан хэлж байсан нь өдгөө бүдгэрэх янзтай болоод ирэв.
Мөн өгүүлэхэд Ч.Гансүх нь ZTE компанийн асуудалтай холбоотой талаар ч мэдээлэл бий. Дэлхийд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлдэг ZTE компани “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг өргөтгөх” тендерийг 45 сая ам.доллараар авахаар зүтгэж улмаар энэ бизнестээ манай улстөрчид болон тэдний гар хөл болсон албан тушаалтнуудыг ашигласны дотор Ч.Гансүхийн нэр ч байгаа гэгддэг. Ч.Гансүх нь ZTE компанид санхүү, татварын шалгалтыг гардан хийсэн бөгөөд энэ нь түүнд их мөнгө олох бас нэг суваг болж өгсөн байхыг үгүйсгэхгүй гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байв. Гэтэл түүний өмгөөлөгч Ц.Гансүх “Бид үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг батлах цагаатган нотлох баримтыг тодорхой хэмжээнд хангалттай цуглуулсан” гэх зүйлийг хэлж суугаагаас үзэхэд Ч.Гансүхийн их хэмжээний мөнгө луйвардсан гэх хэргийн хувь заяа өөр тийш эргэж ч мэдэхээр байж болзошгүй байна. Түүнчлэн анхнаасаа энэ хэргийг шалгаж тогтоочихоод, эцэслэн шийдэх болохоор шүүх прокурорынхон хэргийг шидэлцээд байна гэгдэж байсан хар ч улам лавшрах янзтай болоод ирлээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 16 )
ard tumniig doromjilj hanahgui yumaa ene erh barigchid. Ard tumen teneg bish shuu.
хэрэв чамайг ял авахгүй гараад ирвэл миний ард түмэн чамайг шийтгэнэ дээ,хэрэг хуучрахгүй шүү нүгэл чинь нүдээрээ гарна даа
АН, МАН-ий 20 жилийн турш босгож бэхжүүлж ирсэн хээлхахуульмафи йн тогтолцоон дээр сууж байгаа хүмүүсийг нь өөрийн хүмүүсээр сольж уг толтолцоог өвлөн авч байгаа гэдэг яриа үнэн бол энэ нөхөр мүр гүтгэгдсэн болоодцагаадаад гарна. Мөнгөө өгөөд цагаадаадаадгар на. Бүр дараа нь татварын гавьяаи ажилтан болно
Ардчилсаннамнь МАН-ий 20 жилийн турш босгож бэхжүүлж ирсэн хээл хахууль, мафийн тогтолцоон дээр сууж байгаа хүмүүсийг нь өөрийн хүмүүсээр сольж уг толтолцоог өвлөн авч байгаа гэдэг яриа үнэн бол энэ нөхөр мүр гүтгэгдсэн болоодцагаадаад гарна. Мөнгөө өгөөд цагаадаадаадгар на. Бүр дараа нь татварын гавьяаи ажилтан болно
Ардчилсаннамнь МАН-ий 20 жилийн турш босгож бэхжүүлж ирсэн хээл хахууль, мафийн тогтолцоон дээр сууж байгаа хүмүүсийг нь өөрийн хүмүүсээр сольж уг толтолцоог өвлөн авч байгаа гэдэг яриа үнэн бол энэ нөхөр мүр гүтгэгдсэн болоодцагаадаад гарна. Мөнгөө өгөөд цагаадаадаадгар на. Бүр дараа нь татварын гавьяаи ажилтан болно
АрдчилсаннамньМ АН-ий 20 жилийн турш босгож бэхжүүлж ирсэн хээлхахууль, мафийн тогтолцоон дээр сууж байгаа хүмүүсийг нь өөрийн хүмүүсээр сольж уг толтолцоог өвлөн авч байгаа гэдэг яриа үнэн бол энэ нөхөр мүр гүтгэгдсэн болоодцагаадаад гарна. Мөнгөө өгөөд цагаадаадаадгар на. Бүр дараа нь татварын гавьяаи ажилтан болно
МАН-ий 20 жилийн турш босгож бэхжүүлж ирсэн хээлхахууль, мафийн тогтолцоон дээр сууж байгаа хүмүүсийг нь өөрийн хүмүүсээр сольж уг толтолцоог өвлөн авч байгаа гэдэг яриа үнэн бол энэ нөхөр мүр гүтгэгдсэн болоодцагаадаад гарна. Мөнгөө өгөөд цагаадаадаадгар на. Бүр дараа нь татварын гавьяаи ажилтан болно
20-îîä ìàøèí 2-îîñ äîîøã¿è ëàãåðèèí áàèøèíÿàñàí áý ýðõýì ìºðäºí áàèöààã÷ áîëîí ø¿¿õèèõýýí áèä ÿàæ òàñëàõèèã àæèãëàæ áàèãàà ø¿¿
Ичиж амьдар..
Төрийн албыг тэр тусмаа татварын албыг хэрхэн хувьдаа ашиглаж болдогийн хамгийн тод харуулсан энэ зууны шилдэг луйварчин, дарамтлагч этгээд...энэ хүнд, түүний нөхдөд шууд буюу шууд бусаар дарамтлуулаагүй бизнес эрхлэгчид лав олдохгүй биз...
shorond ni hataagaad uguhgui yu daa arai dawartsanb.a aa 2 ter bum bol togloom bish shu dee
sur badruulj teglee geed daraa ni baatar boldog mongoliin huuli shuudee hoorhii jiriin hun bsan bol ali heziin shoron bga biz
10 тэрбумыг авилгад өгч дээ
энэлуйварчинг ингэж баатар болгоод байх хэрэг байгаа юм уу, шоронд нь л явуулаач....