12 тэрбумын төлөө 3000 хоригдлыг суллах нь ямар үр дагавартайг судлаагүй юу Ц.Оюунбаатар гишүүнээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 25

 УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өршөөлийн тухай хууль” санаачилснаа сэтгүүлчдэд мэдээллээ. Өнөөдөр Монголд 8000 гаруй хоригдол хорих ангиудад ял эдэлж байгаа нь байр савандаа багтахгүй байдалд хүрээд байгаа тул ийм  хуулийг санаачлах шаардлага урган гарсан гэлээ. Хуулийн төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн санаачлан боловсруулж, хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх гэсэн ч амжаагүй учир намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Хууль санаачлахад УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжин оролцжээ. Тэрчлэн хуульч, судлаач, эрдэмтдийн саналыг энэ хуулийн төсөлд шингээсэн нь хууль нэлээд чамбайрсан гэдгийг хууль санаачлагч Ц.Оюунбаатар хэлсэн юм.

Өмнө нь энэ хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлдэг байсан бол энэ удаа УИХ-ын жирийн гишүүд санаачилж байгаагаараа онцлогтой гэв. Мөн энэ хуулийг боловсруулахдаа өмнө нь хэрэглэгдэж байсан хуулиас сайн зүйлийг нь авч, өмнөх хуулийн муу зүйлүүдийг засч залруулах байдлаар боловсруулсан гэдгийг хэлж байв.
Ийнхүү энэ хуулийг баталсанаар 3000 гаруй хүн шоронгоос өршөөлөөр суллагдаж, улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэдгийг хууль санаачлагч гишүүд хэлж байлаа. Хууль батлагдаж хүмүүсийг олноор нь суллагдахаар нь зүгээр орхихгүй, тэднийг ажлын байртай болгох талаар нь анхаарч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх баталгааг өөрсдөөр нь бичгийн хэлбэрээр авах юм байна. Энэ асуудлыг хуульд тусгаагүй ч журам хэлбэрээр хэрэгжүүлэх аж. 

 Тэд дээрх хүмүүжигчдийг сулласнаар улсын төсвөөс жилдээ 5-6 тэрбум төгрөг хэмнэнэ гэдгийг тооцоолон боловсруулжээ. Тодруулбал, нэг хүмүүжигчид  10650 төгрөг зарцуулдаг байна. Энэ нь жилд 12 тэрбум гаруй төгрөг зарцуулдаг байсныг багасгана гэж үзсэн ажээ. Гэхдээ ял эдэлж байсан хүмүүжигчдийн 50 гаруй хувьд нь суллагдсаныхаа дараа дахин гэмт хэрэг хийдэг гэдгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаанаас харж болох юм. Тэгэхээр тэднийг ямар нэгэн өршөөлийн хуульд хамруулж суллана гэдэг хэмнэж байгаа мөнгөнөөсөө илүү зүйлийг алдаж болох гэдгийг харуулж байгаа юм. Тодруулбал нийгмийг тайван байлгахын тулд тусгаарласан тэдгээр хүмүүсийг нийтэд нь ийнхүү задгайлж сул тавих нь мөнгө хэмнэхээсээ ч илүү хохирол амсах магадлал тун өндөр гэдгийг мартаж болохгүй.

Бид дээрх өршөөлийн хуулийг хэрэгжүүлээгүй биш бүр гашуун туршлагыг нь амсаад үзсэн ард түмэн. Баримтыг эргэн сөхвөөс.

2010 оны 10 дугаар сард  Орхон аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйгаас 20 км орчимд хэн болох нь тодорхойгүй, бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан эмэгтэй хүний цогцос олдсон байна. Үүний дагуу ЦЕГ-ын газрын даргын тушаалаар УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Идэрцог ахалсан ажлын хэсгийг томилж, ажлын хэсэг аймгийн цагдаагийн газартай хамтран шуурхай ажиллаж 30 гаруй цагийн дараа илрүүлжээ.

Тус хэргийг 2006 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126-р зүйл ангиар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 8-р сард Өршөөлийн хуулиар суллагдсан Орхон аймгийн харъяат 24 настай Э нь  шунахайн сэдэлттэй, онц хэрцгий аргаар мөн аймгийн харъяат 24 настай Э-гийн амь насыг нь хөнөөснийг  цагдаагийн байгууллага илрүүлсэн.

Өршөөлийн хуулиар суллагдсан П.Сумъяажав. 2009 онд Д.Бямбадорж гэгчтэй урьдчилан үгсэн тохиролцож, танилынхаа гэрээс эд зүйл хулгайлаад зогсохгүй насанд хүрээгүй хоёр охиныг хүчирхийлэн, нэгийнх нь амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэн П.Сумъяажав өнгөрсөн пүрэв гаригт танхай болон хулгайн хэргээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдан шалгагдаад байна. Өмнө нь түүний хийсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сард сулласан байдаг. Гэтэл ингэж суллагдсанаасаа хойш дөрвөн хүнийг уруу татан, ломбарднаас эд зүйл болон бэлэн мөнгө хулгайлсан байна. Энэ мэтчилэн ирээдүйд гарч болзошгүй сөрөг үр дүнг  батлаад өгсөн өнгөрсний гэрч болох баримтууд  байгааг чухалчилж үзэх нь зүйтэй юм.  

 

Сэтгэгдэл ( 93 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.46.205) 2025 оны 03 сарын 13

orshoolin huuli hezee garah yum be ard tvmen hvsej bna

1  |  1
(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

urshuuliin huuli hamgiin ih huleelt uusgej bna hurdan batlaachee aaw eej ger buliinhen ni hetsuu bna eleg buten amidral hairla 76 mini huiia hurdan batlaach itgej bna

1  |  1
(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

neg taliig barij bolohgui shuu dee naana chin helmegdsen humuus uchnuun bna ted busdiin huld chiregdej bolohguui shuu dee huuli hetrgjuulegchid sjudraga bish bdlaas bolj mash ih hun helmegdej bna uuniigee anhaarah heregt

1  |  1
(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

neg taliig barij bolohgui shuu dee naana chin helmegdsen humuus uchnuun bna ted busdiin huld chiregdej bolohguui shuu dee huuli hetrgjuulegchid sjudraga bish bdlaas bolj mash ih hun helmegdej bna uuniigee anhaarah heregt

1  |  1
(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

neg taliig barij bolohgui shuu dee naana chin helmegdsen humuus uchnuun bna ted busdiin huld chiregdej bolohguui shuu dee huuli hetrgjuulegchid sjudraga bish bdlaas bolj mash ih hun helmegdej bna uuniigee anhaarah heregt

1  |  0
zochin(103.26.194.71) 2025 оны 03 сарын 13

ZUV sh dee. Xurdan gargaach

1  |  0
z0chin(103.26.194.119) 2025 оны 03 сарын 13

zuv, xurdan gargaach.Ene setguulch setgel medreliin uvchtei baix.Yu bicheed baigaagaa medexgui bna

1  |  0
bie bienee hairla(202.170.83.211) 2025 оны 03 сарын 13

ene sait ymar so yum be niigem ymar bna baahan olon orh tolgoilson emegtei vr hvvhed ni onchirch bna er hvnii zodoonoor zodoldchood oliggvi yumnuud orshooh ni zow

1  |  0
bie bienee hairla(202.179.11.66) 2025 оны 03 сарын 13

aldaad orson negniigee orshooh ni zow

1  |  0
bie bienee hairla(202.179.11.66) 2025 оны 03 сарын 13

ymar adguus mal bgaa yun svrtei yum aldaa hiigeed orson hvn ch bgaa tsoohon heden mongolchuud bie bieniigee ingej doosh ni hiiwel odooo yu boloh yum be zowl yum hj bna manai mongol uls dendvv shoronjij bna

1  |  0
zochin(122.201.18.189) 2025 оны 03 сарын 13

Ene nuxur yu bicheed bnaa. Yumaa unshij magadalgui yum uu. Ene aluurchin gargax geegui zugeer anxhii xeregtei aldaj onocnii sullax geed l bna. Tegtel chinii aluurchin bish medev uu. Lalar

1  |  0
Энгийн иргэн(202.179.6.46) 2025 оны 03 сарын 13

Санамсар болгоомжгүйгээс болж алдаж, хайран залуу насаа торны цаана өнгөрөөх болсон залуус зөндөө л байгаа. Ямар ч хэрэг үйлдсэн байж болно. Манай хууль шүүх хэр шудрага билээ дээ. Мөнгөтэй талд нь үйлчилээд мөнгөгүй нэг нь өрөөлийн өдсөн хэргээс болоод хэрэгт холбогдож торны цаана суухад өмгөөлөх өмгөөлөгч ч гэж үгүй шүү дээ.Хүн алж, дээрэм хийж, хүчин үйлдэж, хулгай хийгээгүй хэрнээ нэг муу нусхай бацааны дарвагар амнаас болж аавын хаалга татсан залуус дэндүү олон.

1  |  0
mb(122.201.18.186) 2025 оны 03 сарын 13

sullah horigdloos batalgaa buchuulj awna gd bga shuu..horigdluud batalgaa gegch zuiliig hun uiltal ni uyrmaar yum bichel chadna. garaal tanai ger bul, hamaatan sadan, naiz nohod, ajliin hamt oloniichin ymar negen huntei, yamr negen buruu uildleer uulzaj uchirna gd boddoo.. oyunbaatar gishuun ta gertee hamgaalaltand bdag bj blno. tani shig buh hun hamgaaltand bj chadahgui shde...

1  |  0
ssss(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

ene orshooloor humuusee sn sudalj bj gargah heregtei ylanguyaolon uildeltei huniig sullah buruu ydaj anhniih sanamrsar bolgoomjguigeesee hereg uildsen humuusiig sullah heregtei

1  |  0
Монгол(96.38.250.131) 2025 оны 03 сарын 13

Мөнгө хэмнэнэ гэв үү?Гэмт хэрэгтнийг хийсэн хэргийнх нь хариуцлага /төлбөр/-ыг хүлээлгэж, түүнийг дахин гэмт хэрэг хийхгүй болгон хүмүүжүүлэх, улмаар хэдий ойлгож хүмүүжсэн ч гэсэн нийгмийн идэвхитэй амьдрал орчноос тасарсан тэднийг нийгэмшүүлэх арга хэмжээг зохион байгуулах /хүмүүжил, сургалт, ажлын байр гэх мэт/ нь зорилго биш билүү? Шорон хүнийг хүмүүжүүлэх биш улам буруу амд хөтөлж, буруу зүйлд сургадаг газар. Тэр тусмаа Монголын шорон. Яагаад бид үүний оронд санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн ялтанг шүүх, прокурорын үндэслэлээр, хуулийнханы хараа хяналт доор нутаг зааж, эзгүйдээд байгаа хөдөө орон нутагтаа ажил хийлгэж болохгүй гэж. Хашаанд хашиж, овсгоотой нэгний байр, хашааг нь барьж өгч, үнэгүй хөлс хүч болгон ашиглаж байх гэж.

1  |  0
Монгол(106.51.85.18) 2025 оны 03 сарын 13

Бүүр хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн нөхдийг бол яавч гаргаж болохгүй ..Тэр жишээ дээр бгаа шиг нөхдүүд бол хийгээд үзчихсэн дахиж чадна шүү дээ..Жирийн эрүүл саруул хүнээс гархааргүй л гэмт хэрэгүүд бна

1  |  0
zochin(122.201.18.207) 2025 оны 03 сарын 13

buh hun ene 2jishee shig tiim bhgui shdee garaad az jargaltai amidarch bgaag aliig ter gehiim be 2hon jishee bichcheed ter ne deeree buh humuusig duruuluud bhiimaaa teneg adguusnuud tiiml yum hij yvaahsdee urshuuliin huuliig olon hun huleej bgaash dee olon eejuud huugee huleej bgaaa gehde ymar hereg yaj hiisen ees ne shaltgaaj gargah heregtei shde hurdan ene huuli ne garaasai daaaaaaaaaaaene huulia hurdan gargaarai gishuudeee

1  |  0
зочин(122.201.18.168) 2025 оны 03 сарын 13

Ингэж болохгүй ээ Хүний амьнас гэдэг ямар үнэтэй билээ?

1  |  0
kommunist(122.201.18.30) 2025 оны 03 сарын 13

90 onoos hoish yu ch chadahgui,medehgui yumnuud toriin tolgoigoor yavaad baigaa ni urgeljilseer,oirdoo tsagaan saraar 3 honog amrah,orshooliin huuli,nodnin tamhinii huuli geh met yum hiij bna,76 geel muulahiin,eroosoo chadahgui ulsuud toriin ordnoor neg boostood,23 jil garui bolj bna daa,yana daa,ene uls.

1  |  0
ku(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

urshuul gargahgui bol bolohgui shd naaduulliin ham heregten naizuud ni shorond urshuul huleegeed suuj bgaa shd tedniigee gargahgui bol 76 balarna shd

1  |  0
Canaj av(182.160.37.86) 2025 оны 03 сарын 13

Ub hot haashain sklad ymuu naad 3000-g chin bagtaah gazar unendee alga butsaaj avaarai, avhaasaa umnu oron bairand ni zasvar hiigeerei. Ymar mal tur we, gemshsen hun gej yalaa edelj sullagdsan huniig l helne. naad maluud chin songuuliin daraa sullagdana gej hoorondoo yariltsaad l baij baigaa

1  |  0
атар(182.160.44.188) 2025 оны 03 сарын 13

алдсан нэгнийгээ тусгаарлаад байлгаад байх нь зөвүү бидний дунд хамт хөгжөөд явахнь зөвүү гээд л бод ,зарим нэг нь өчүүхэн зүйлээс болж ороод маш их муу зүйл сурж байгааг бодох хэрэгтэй,зөв шүүүүүүүүүүүүүү үү

1  |  0
za ystoi boli(119.40.98.50) 2025 оны 03 сарын 13

yasan gj sullah ym ylaa edlej duusgah ni zuw. Ter 12 terbumaas chini iluu nigemd ayul uchruulna sh dee. Ene ZG arai denduu gehed arai l bn shuuu ...........

1  |  0
bi(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

bolohgui sh dee, niigemd gemt hereg usnu , zohion baiguulalttai gemt hereg usnu shuu de. teneg yumaa

1  |  0
unen(76.170.117.163) 2025 оны 03 сарын 13

orshooliin xuuli gargaj bolno, gexdee xunee zob olox xeregtei, xumuust ed materualiin xoxirol uchiruulsan tiim xumuusiig xoxiroloo baragdyylsan bol mon anx udaa genedej xulgain xeregt orson zereg xummust orshool uzuulex ni zob shuu dee.. xun aminii bolon xuchingiin xeregteng xezee ch buu orshoo

1  |  0
zochin(103.10.22.2) 2025 оны 03 сарын 13

hetsvv amidraltai ailiin tejeedeg gants hvvg n hegjvvn dawiluun zantai bossuudiin hvvhdvvd deerelhed uduuj er hvn shig zodoldchood ohin hvvhed shig goo saihan enee teree gej gomdoltoi geseer shorond hiij sanaa n amarch bga bhgvi yu iim l hvmvvs bas ih bga sh de nvdee olson hereg bna ene huuli olon hvnii elgiig dewteene de onts notstoi sanaatai huchin zereg n l ayultai bj bolohiin,,,,

1  |  0
jagaa(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

orshooliin huuli 2 taltaig bugdeeree olon ontsogoos harj baildaa. hun aldaj bolno aldaad shorond suusan uls tsoongvi bi. uneheer ene huuli nudee olbol te humuusiig sullah bolomjtoi. harin nudee oloh uu gedegt hamgiin tom asuudal bgaa. orshooliin huuli nereer yal zavshdag ahin gemt hereg uildeh ni todorhoi bulegt hamaaraltai onts notstoi gemt heregteng sullachihval bas l niigemd aidas avchirah ni ter. tegeheer hun aminii bolon onts hund allaga deerem huchingiin heregtenguudiig uldeegeed zalilan ediin zasgiin esreg gemte hereg gemt hereg uildsen oor hun bolovch sullabal niigemt hohirol baga uzuuleh yaltanguudiig yalanguya ter eejuudiig sullah heregtei

1  |  0
хуульч(202.21.112.2) 2025 оны 03 сарын 13

Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгааг бичгээр авна ч гэх шиг. Бүхэл бүтэн төрийн хуулийг зөрчиж гэмт хэрэг хийсэн улсуудад өөрсдийнх нэг муу баталгаа ч хол оо хэвтэх байлгүй дээ... Тэгээд тэр баталгаагаа зөрчвөл яахийн, насаар нь шоронд хорих юм уу? Жаахан хүүхдээс долоон дор юм ярих юм аа энэ 76 малнууд.

1  |  0
zochin(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

Нэр цэвэр шударгахуульчид намын үзэл баримтлал харгалзахгүйгээ р ийм хууль санаачилж байгаадбаяр хүргэе. Ер нь Олигархуудаас ангид шударгахүмүүсээ р УИХ-аа бүрдүүлэх юм бол Монголын нийгэм эрүүл болох биз дээ. Тэр тусмаа Ц.Оюунбаатар, Л.Цогнар шиг нэр цэвэр хүмүүсээр. Та бүхний эхлүүлсэн ажилд амжилт хүсье.

1  |  0
zochin(202.179.11.58) 2025 оны 03 сарын 13

монгол хүний сэтгэлгээ үг хэллэг хаашаа яваад байна аа.Өтгөс буурал үр хүүхдээ хүндэлдэг сайхан зан чанар хаана байна. амь насаа алдсан нэгнээ *** гэхийн тэгвэл насанд хүрээгүй 2 хүүхэд бас тийм байсан уу. гажиг сэтгэлээгээ хөгжүүлж тэрийгээ бусдад гайхуулах нь тийм сайхан байдаг юм уу. энийг эрсдэл гэхээс аймшиг мөхлөл гэмээр байна.

1  |  0
sss(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

musain yanhanuud urgelj huchenduulj bh durtai yumuu haashaa yum yum bolhoor huchin gej yarih yum eniigee bolioch

1  |  0
Zochin(1.253.94.137) 2025 оны 03 сарын 13

2008 onii orshooliin huuli heregjsenii daraa, Hun aminiii gemt heregiin garalt nemegdsen sudalgaa bdag.

1  |  0
зочин(124.158.95.139) 2025 оны 03 сарын 13

Эрсдэлтэй л юм даа...

1  |  0
ba(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

buh humuusiig adilhan bodoj bolohgui sullasan n zuw gj bodoj bn humuus uursdiiguu l bodohin ene humuusiin ard ger bul n bga tedniigee huleegeel suuj bga blgui de

1  |  0
hmm(220.225.77.57) 2025 оны 03 сарын 13

Ene reketchin novsh ugaasaa Enhbayart l zoriulj ene huuliig sanaachilsan bolhoos garah ur dagavariig ni yu gej harah yum be???????????????????????????? ??????????????????

1  |  0
Иргэн(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Зөв шдээ. Хүчээр ял авахааргүй хэргийн төлөө өчнөөн хүнийг хорьсон байгаа.Тэд ч гэсэн ардаа амьдралтай адилхан л хүмүүс.Битгий нэг талыг барьж мэдээ бичиж бай. Тэр олон хэрэг дахиж хийсэн баримт чинь 2 л байна. Өөр юм байвал бичээч

1  |  0
Top