Дутуу үйлчилгээ үзүүлдэг “Хүннү эйр” компаниас татгалзсан нь өлзийтэй болох нь..

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 25

Иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудын нэг  “Хүннү эйр” компанийн үйл ажиллагааны алдаа дутагдалтай холбоотой мэдээлэл тасрахгүй нь. Өнгөрсөн долоо хоногт  “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Ховд чиглэлийн нислэг нэг хоногоор саатсан нь онгоц байхгүйтэй холбоотой байсан. Онгоцны тасалбараа хэдийнэ захиалж авсан иргэдийг Чингис хаан нисэх онгоцны буудал руу явж байх замд нь “Хүннү эйр” компаниас утасдаж “Уучлаарай, манай өнөөдрийн нислэг хойшлогдлоо” гэсэн байна. Шалтгааныг нь тодруулахад “Онгоц байхгүй” гэсэн тайлбарыг хийсэн талаар бид мэдээлсэн. Олон улсын стандарт хэм хэмжээнд хүрсэн агаарын тээврийн иж бүрэн аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирлээ гээд байдаг Хүннү Эйр компани хуваарьт нислэгээ ийнхүү дур зоргоороо тасалдуулчихаад, юу ч болоогүй юм шиг байж байдаг нь дэндүү хариуцлагагүй явдал гэдгийг бид сануулсан юм.

Тэгвэл Олон улсын стандарт хэм хэмжээнд хүрсэн агаарын тээврийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэггүй гэдгийг нь илтгэх бас нэг мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатар-Ховд,  Ховд-Улаанбаатар чиглэлд хоёр талдаа дөрөв, таван зуун мянган төгрөг төлж үйлчлүүлж байгаа иргэд нэг талдаа 4  цаг зорчиж байгаа тул тус компаниас ая тухтай үйлчилгээ хүсч, хөнгөн зууш, халуун цайтай өгөхийг хүссэн байгаа юм. Гэтэл 4 цагийн турш онгоцоор зорчиж байгаа үйлчлүүлэгчдэд гурван ширхэг жижигхэн бөөрөнхий талх өгчихөөд сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүллээ гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь тун харамсалтай хэрэг юм. Багагүй мөнгөө төлөөд үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд 4 цагийн хугацаанд зорчихдоо Grab&Go-оос Хүннү Эйрт нийлүүлдэг жижиг бөөрөнхий талхнаас гадна аяншиж ядарсан үед идчихэд боломжийн бага ч гэсэн зүйлийг хүлээж байсан нь аргагүй. Уг нь олон улсын иргэний нислэгийн жишгээс харахад 3-аас илүү цагийн нислэг үйлдэж байгаа үед үйлчлүүлэгчдэд халуун хоолоор үйлчилдэг. Гэтэл манай хувийн авиа компаниудын хувьд 3-аас дээш 4 цагийн нислэгээр зорчиж байгаа иргэдэд халуун хоол байтугай хүйтэн зуушны  ч бараа харуулалгүй, жижигхэн талхаар аргалаад өнгөрч байгаа нь бас л хариуцлагагүй үйл ажиллагааных нь нэг илэрхийлэл юм.

Өөрсдийгөө Монголын Иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж үзээд байдаг тус компани энэ маягаар дутуу үйлчилгээ үзүүлээд байх юм бол иргэд тэднээс татгалзахаас өөр аргагүй байдалд орохоор байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (202.131.242.237) 2025 оны 03 сарын 13

09САРЫН 07 НЫ НЭМЭЛТ НИСЛЭГ ГЭЭДХОВДООС УБЫНЧИГЛЭЛД ЯГ ИЙМБОЛСОН . ҮНТЭЙ БИЛЕТ БИЧҮҮЛСЭН ГЭЭД БОДДОО.ХАРИНЧ УТАСДАЖ ХЭЛСЭННЬ ИХ ЮМ.

1  |  0
zochin(202.170.68.19) 2025 оны 03 сарын 13

hen gedeg setguulch bichsen yum be? neree taviach.

1  |  0
zochin(119.57.66.98) 2025 оны 03 сарын 13

Ta nar tatgalzaad uzeerei. Battulga zodno shuu!

1  |  0
гиуи(202.179.10.74) 2025 оны 03 сарын 13

ёстой үнэн. хоол гэж 3 ширхэг талх өгж байна лээ амтгүй гэж. ара Л ДЭНДҮҮ

1  |  0
umnugovichuud(49.0.149.184) 2025 оны 03 сарын 13

unheer hangaltgui uilchelgee yvuuldag hotoos nisehdee thagta nisdeggui bainga hoishloj chiregdel euchiruulah ym arga hemjee avch hariuthlag toothdog gazar bna uhariu

1  |  0
Top