Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүх өглөө 10.00 цагт Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанд холбогдох хэргийг шүүнэ. Тус хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшлоод байсан билээ.
Э.Эрдэнэжамъяан нь албан тушаалаа ашиглан Олон улсын цагдаагийн байгууллага Интерпольд Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаа зогсоо гэх утга бүхий захидал явуулсан. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэмээн АТГ-аас үзэж Э.Эрдэнэжамъяаныг шүүхэд шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
хэрэг байхдаа яахав дээ. ийм юмыг хэрэг гэвэл хэрэг болохгүй юм ховор л байх даа.ийм л учраас хуулийг бүр нарийвчлах шаардлагатай . Хэрэг болгоё гэснээ болгодог замыг нь хаах хэрэгтэй.