100-аас дээш настай 9-н ахмадад гарын бэлэг гардуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд олон улсын ахмадын баярын өдрийг угтан “АХМАД НАСТНАА ХҮНДЭЛЬЕ “ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр 10.00-11.00 цагийн хооронд нийслэлийн 100-аас дээш настай 9-н ахмад настанд баяр хүргэж гэрээр нь явж гарын бэлэг гардуулна.

Төрийн ордны Г танхимд 11.00 цагаас “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” үндэсний чуулган зохион байгуулахтай холбогдуулсан хэвлэлийн бага хурал болно.

”Аялал жуулчлалын үндэсний төв” , ”Rune” продакшний хамтарсан Be Mongolian төслийн нээлт ”Би Монгол” аялалын нэвтрүүлэг , ”Хишиг” брэндийн талаарх мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал МҮОНТ-ийн хурлын танхимд 12.00 цагаас болно.

”Алтан намар-2013” өдөрлөг өнөөдөр 12.00-15.00 цагт Сүхбаатар дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Хан-Эрдэнэ худалдааны төвийн гадна талбайд болно.
 
МН мэдээллийн төвд 

11.30 цагт Замын цагдаагийн газар болон “Х-Түц” продакшнаас хамтран зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ. 

12.00 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-т зориулж “Галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top