Гэмтлийн эмнэлгийнхэн Н.Удвал сайдын тушаалыг эсэргүүцэж суулт зарлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар, ГССҮТ-ийн захирлаар Ц.Энхбаярыг томилсон билээ. Гэвч тус эмнэлгийнхэн эсэргүүцэж, өчигдөр Түр хороо байгуулсан байна.  

Ц.Энхбаярыг захирлаар томилсон Н.Удвал сайдын тушаалыг эмнэлгийн хамт олонд өчигдөр Эрүүл мэндийн яамны газрын дарга, мэргэжилтнүүд танилцуулсан байна. Гэсэн хэдий ч тэд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шууд мэдэгджээ. 

Гэсэн ч яамныхан хамт олны саналыг үл харгалзан ажлыг нь хүлээлгэж өгсөн байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд ажлын байрандаа суулт хийж, ажил хаях болсноо мэдэгдэв. Тэрээр эмч нар “Өнөөдрөөс төлөвлөгөөт хагалгааг зогсоож, зөвхөн яаралтай хагалгаагаа хийнэ. Эмнэлгийн хамт олны санал бодлыг үл харгалзвал ажлаасаа гарахад бэлэн” гэж Түр хорооны хурлаар шийдвэрлэсэн байна. 

“Ачтан элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан, өмнө нь Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад орсон ч тэнцээгүй хүнийг сайд хууль зөрчин, тусгай мэргэжлийн төвийн даргаар томилсонд тус эмнэлгийнхэн ийнхүү эсэргүүцэж байгаа ажээ.

Мөн тэд УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг болон Төрийн албаны зөвлөлд албан бичиг илгээж, анхаарлаа хандуулахыг хүсчээ.



 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оогий(203.91.118.156) 2025 оны 03 сарын 13

Эмнэлгүүд удирдлагаа ч сольж чадахгүй юм. Бусад салбарууд байгууллагын удирдлагууд солигдож л байдаг, мэргэжилтнүүд ажлаа хийж л байдаг шдээ. Эмнэлгүүд л дарга нь солигдох болохоор эмч нар их бага асуудал үүсгэж байхын. Эмнэлгийн дарга хэсэг бүлэг эмч нарт давуу тал бий болгочихдог болохоор тэр. Нэг ёсондоо эмнэлэгт хууль бус үйлдлүүд их байдагтай л холбоотой байлгүй.

1  |  0
сандаг(122.201.18.151) 2025 оны 03 сарын 13

за гэмтэлийнхээн та нат болил доо хэн нэгний нохойд барьдаг мод болж байх хэрэг юу байнаа би тэр Энхбаяр эмчийг чинь бага сага мэднээ их шудрага хүүхэн байгаа юмхэдэн жилийн өмнө 3-р эмнэлэг дээр болж байсан хууль бус асуудалаар зарга хийж тэмцээдзусар бялдуучдад ялагдажбайхыг нь мэдэх юм байна энэ удаад гэмтэлийнхэнта нарыг уг нь зөв аваад явчих хүн ирээд байгаа юм биш үү урдах дарга нарын чинь но-той ажилгааг илчилж болох учраас л та нарыгараас чинь хатгаад байгаа юм биш үү????

1  |  0
emch(124.158.109.62) 2025 оны 03 сарын 13

Gemtliin emch nar suult xiisen gene uu? Emneleg deer suult xiij boldog yum uu? iim xuuli bus yum garaad baixad nuguu tsagdaa ax xaachsan be? Zogsoogooch. Emch nariig ni xalaad orond ni ajilgui baigaa emch naraa tomilox ajliig zoxion baiguulaxgui yu xiigeed baigaa yum bol

1  |  0
zochin(93.1.85.172) 2025 оны 03 сарын 13

Ulsiin emneliin mafi bolson emch nariig bugdiig ni halah heregtei hogiin chaarnuud avilgagchid zailtsgaa

1  |  0
эмч(202.179.29.176) 2025 оны 03 сарын 13

Дандаа нэг ийм юм болох юмаа,нэг дарга гарч ирээл баахан ах дүү нараа авчирч тойруулчаад тэд нар нь даргадаа хайртай баатрууд,,, ...

1  |  0
Esiin uhjil Jambaljav(122.201.18.29) 2025 оны 03 сарын 13

Delhiid baidaggui Esiin uhjil onosh Enhbayart tavisan haranhui Jambaljav 1-r emnelgiig ter chigeer ni idsen,Gemtliin emnelgiin gazriig deeremdej huviin emnelgee barisan odoo boloo yum bish uu.Jich Esiin uhjil onosh bish uvchnii shinj temdeg .Deer ni esuud urgelj uhjij nuhun tuljij baidgiig Mongoliin erdemten doktor professor medehgui l baigaa.Esiin uhjil Enhbayar erunhiilegchiin diet barisnaas garch baigaa baidag l negshinj temdeg gedgiig dahin helie.Mungutei bolson Jambaljav heden emch nariig turhiich.

1  |  0
araichdee(122.201.18.14) 2025 оны 03 сарын 13

tangrag urugtsiin bol yah gj ingej bdg bnaa zahiral n hen boloh n hend hamaa bnaa hun emchlii geed emch boltsiin bol hunee emchleh yostoishd

1  |  0
Top