Чингэлтэй дүүргийн АН-ын бүлгийн гишүүд болон иргэд тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнийг огцрохыг шаарджээ. Тэд Д.Бат-Эрдэнийг огцруулахаар өмнө нь хэд хэдэн удаа жагсаж байсан юм. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нь өнгөрсөн зургадугаар сард ажлын өрөөгөө 44 сая төгрөгөөр засуулж, 22 сая төгрөгийн тавилга авч тохижуулж, 59 сая төгрөгөөр хувьдаа машин авч унасан гэдэг. Тэрээр ажлынхаа өрөөнд засвар хийлгэхдээ засварын тендерийг будилаантуулж, зургадугаар сард хийчихсэн засварынхаа тендерийг долдугаар сард хуурамчаар зарласан хэмээн иргэд ярьж байна. Тэгвэл түүний энэ мэт үйлдлийг тэвчиж чадахгүй байгаа иргэд өчигдөр Чингэлтэй дүүрэгт суулт хийсэн юм. Тэд Д.Бат-Эрдэнийг огцрохыг шаардаж, АТГ-т шалгуулна гэдгээ иргэд мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 3 )
энэ хүн гүтгүүлээд байна уу эсвэл хуулийн цоорхойг ийм чадварлаг ашигладаг юм уу. муу хийсэн бүх нь үнэн бол яаж ийм хүмүүс төрийн ажил хийгээд яваад байдгийн болоо. ийм үйлдэл уг нь төрийн сан, аудит,санхүүгий
ene neg zalidagch, bolowsrolguy, khuuramch bichig barimtaar alba khaadag durakiig diileed zailuulji chadakhguy l yadarsan tur yum daa
энэ одоо яасан ичих нүүрээ гээсэн хулгайч вэ?хүний бичиг баримт ашиглаад төрийн албанд шургалсан гээд л байсан ,дараа баахан идэж уусан гээд л байсан,одоо ч идэж уусаар ,энэнээс өөр төрд алба хашиж чадах монгол хүн алга гэж үү дээ,зайлж үзээч бат-эрдэнээ,чи ер хэн бэ? лав монгол хүн биш , өмнөөс чинь санаа зовмоор юм.энийг хамгаалагч нь ямар матар байнаа