Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өөрөөр хэлбэл Бурхантад гарсан шүлхий өвчний эцсийн хариу гарч шүлхий гэдэг нь батлагдсан байна. Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж тухайн бүсэд хорио цээрийн дэглэмийг чангатгахаар болжээ. Тиймээс гарсан шүлхий өвчнийг газар авхуулахгүй байх арга хэмжээг тухайн аймгийн Онцгой байдлын газар болон бусад албаны хүмүүс голомтон дээр нь авч байна. Одоогийн байдлаар шүлхийн нянг тээвэрлэж байх магадлалтай 25 үхрийг устгалд оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )