Хөдөлмөрчдийн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар хооронд хэлэлцээр хийсэн билээ. Харин одоо болтол иргэдийн цалин хөлсний хэмжээ өсөөгүй байгаа юм. Тиймээс МҮЭ-ийн холбооноос цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж, жагсаал цуглааныг энэ сарын 13-нд зохион байгуулсан билээ. Тэд шаардлага мэдэгдэлдээ Засгийн газар, УИХ-д хүргүүлэн энэ сарын 20-ны дотор хариуг нь авах хугацаа заасан. УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн хариунд улс орны эдийн засгийн тулгамдсан асуудал, холбогдох хуулийг ээлжит бус чуулганаар авч хэлэлцэнэ гэсэн бол Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Гурван талт ажлын хэсгийг яаралтай байгуулан ажиллуулж, нэгдсэн байр суурьт хүрсний дараа УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас ойрын үед Хөдөлмөр, нийгмийн үндэсний гурван талт хорооны хурал хийх болсныг мэдэгдсэн хариу иржээ.


Сэтгэгдэл ( 0 )