“Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх үү

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Замын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт удаа дараа санал ирүүлсэн байна. Замын цагдаагийн газраас тус автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэх үндэслэлээр дээрх автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үзэж байгаа юм. “Баруун 4 зам” автобусны зогсоол нь “Энхтайван найрамдлын ордон”-ы зогсоолоос 560м, “Бөмбөгөр” худалдааны төвийн зогсоолоос 700 м зайд, дараагийн зогсоол “ТБД Андууд”-ын зогсоол хүртэл 500м байна. Уг зогсоолоор өдөрт дунджаар /давхардсан тоо/ 120 000 иргэн үйлчлүүлдэг гэсэн зорчигч урсгалын судалгааг нийслэлийн Тээврийн газар хийсэн байна. Мөн зогсоолуудыг хаасан тохиолдолд эргүүлэн сэргээх газар байхгүй, зогсоолын стандартаа зөрчих, иргэдээс ирэх санал гомдлыг тус газар хариуцан барагдуулах боломжгүй зэргийг үндэслэн зогсоолуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Олон нийтийн санал асуулга” явуулахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top