Хамаг Монгол төслийн хаалт ”Чингисийн талбай” - д удахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Монгол туургатанд гал бадраах ёслол болох “Хамаг Монгол” төслийн хаалт энэ сарын 28 – нд Чингисийн талбайд болно. Төслийн хаалтын ёслолд 250 гаруй уран бүтээлчид ирж оролцож байгаа бөгөөд эдгээрээс Халимаг, Тува, Өвөрмонголоос нийт 120 зочин хүрэлцэн ирээд байна. Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн Амармандах, Номинталст хамтлагийн Дэлгэрмөрөн, Халимагийн дуучин Шараан Бадамхаалга, Чингис Раднаев, Машбатын Баясгалан, Монгуш Сайдаш, Халимаг бүжигчид, Тува бүжигчид,Буриадын байгал чуулгын бүжигчид, ҮДБЭЧ – ын уртын дуучид болон СУИС - ийн уртын дууч, морин хуурч нийлсэн 99 уртын дууч, 33 морин хуурчид зэрэг олон олон уран бүтээлчид оролцох юм байна.

М.Сүхбат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.180) 2013 оны 09 сарын 26

Жавхланд амжилт хүсье Энэ сайхан тоглолтуудыг ямар мундаг зохион байгуулж байна вэ Үнэхээр гайхалтай , Энэ хаалтын тоглолтыг ч гэсэн эх орондоо хийж байгаа юм байна сайхан болно гэдэгт найдаж байна Монголчуудаа дэмжээрэй

0  |  0
Top