Н.Номтойбаяр гишүүний хутгалуулсан гэх хамгаалагч ор сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст танхайн хэргээр шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Уг мэдээллийг өөрөөс нь  eagle.mn тодруулга авсан байна.

 

"-Таныг хутга шөвөг барьж танхайрч, цагдаагийн байгууллагад шалгуулж байна  гэсэн мэдээлэл байна. Яг ямар процесс болсон юм бэ?

-Өчигдөр 23.00 цагийн үед  Төрийн ордны хойно байрладаг бааранд би гадны хэдэн хүнтэй сууж байтал н.Нямдорж гэж нөхөр орж ирсэн юм. Тэр  над руу хутга бариад дайрсан. Түүнээс биш би хүн рүү хутга барьж танхайраагүй.

 

- н.Нямдорж гэж хэн бэ?

-Центрпойнтын хэргээр  хоригдож байгаад гарсан хүн гэнэ лээ.

 

-Туслах тань хутгуулсан юм биш үү?

-Шинэ дэлхий телевизийн захирал найз  минь дундуур орж салгасан. Дараа нь баарнаас тэд гарсан. Тухайн үед манай найзыг н.Нямдорж хоёр ч удаа дэлссэн гэнэ лээ.

 

-Таньд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?

-Үгүй, цагдаагийн байгууллагаас дуудсан юм алга. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст  юу болж байгааг мэдэх юм алга" гэжээ.

Одоогоор болсон явдлын талаар эрхэм гишүүн твиттерт жиргэж байгаа бөгөөд Монлоо хочит н.Нямдорж гэгч хүн надруу хутга байрьж дайрсан гэдгийг олон нийтэд зарлаад байгаа юм. Гишүүний бие хамгаалагч хутганд өртөж шарх авсан гэдгийг хэлж байгаа ч одоогоор хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bulgaa(60.153.107.68) 2013 оны 09 сарын 26

Bar bish, French restaurant-d suuj baisan bna lee.

0  |  0
Zochin(112.72.13.14) 2013 оны 09 сарын 26

Pacaan barandaa l suuj bval taarna, ih hurliin gishyyn bar savaar ch yavaad baidaggyi bhaa, tomoojmooriin, icheechk

0  |  0
zochin(122.201.18.179) 2013 оны 09 сарын 26

shar bold gedeg nimon ch saihan buuduulsiin gee biz,nomtoibayat nyamdorjig ni buudchihgui yasiin

0  |  0
hajuud ni baisan umu(103.10.21.87) 2013 оны 09 сарын 26

xajuud ni baisan yumu. uuruusuu tulxej baina da. Тухайн үед манай найзыг н.Нямдорж хоёр ч удаа дэлссэн гэнэ лээ.

0  |  0
MGL(202.21.114.11) 2013 оны 09 сарын 26

Munzuu chin ene batsaani nohoi bsan biz de hoorondoo muudaltsaa yu

0  |  0
zochin(122.201.18.47) 2013 оны 09 сарын 26

munzuu gedeg hulgaich bsan,amid yum uu,reketuud uul ni uheh nuheed,mori uyah ni uyad ayaduu bsan,odoo bas garaad irev ee

0  |  0
hi(118.1.246.123) 2013 оны 09 сарын 26

unen hudliig n harsan bishdee gehdee olnii ug ortoi gej.......... uuruu hun hutgalchihsanaa yanz bureed yariad bnuu

0  |  0
Top