579 такси I эгнээгээр зорчино

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01-нээс эхлэн I эгнээгээр зорчуулахаар болсон юм. Ингэсэнээр Замын Цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси I эгнээгээр зорчих эрхтэй болж байна. Харин I эгнээгээр зорчих эрхтэй такси нь зогсоолгүй газар зогсож зорчигч авах, буулгах үйлдлийг хийхгүй, зориулалтын зогсоолд зогсож үйлчэх юм гэдгийг ЗЦГ-аас санууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top