Сансарын гудамжинд хашаа шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 11, гал түймрийн зөрчлийн нэг дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXVIII хороо, Сансарын гудамжинд  хашаа шатаж байсныг Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн гал сөнөөгчид ажиллаж унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн XIV хороо, ХӨСҮТ-ийн хойно машин шатаж байна гэсэн дуудлагыг 15.52 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг ажиллаж аюулгүй байдлыг хангасан байна.

Түүнчлэн тус дүүргийн II хороо, Дарь-Эхийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар анги ажиллаж 6х16 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байсныг 11  тонн ус зарцуулан унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top