Ажилласан жилээ нөхөн даатгуулах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Дүүргүүдийн нийгмийн даатгалын газар ачаалал ихтэй ажиллаж байна. Учир нь ирэх сарын нэгэнд буюу ердөө дөрөв хоногийн дараа

НДЕГ-аас ажилласан жилээ нөхөн даатгуулах иргэдийн материалыг өнгөрсөн наймдугаар сарын 1-н хүртэл хүлээж авахаар байсан ч хугацааг нь дахин сунгаад буй. Одоогоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн олговорт хамрагдах хүсэлтэй иргэд тасралтгүй ирсээр байна. Сунгасан хугацаа дуусахад ердөө 4 хоног үлдсэн ч яаравчилсан хүн бүрт боломж байгаа гэдгийг мэргэжилтэнүүд хэлж байна.

УИХ-аас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталж, 1990-2000 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн.

2013 оны наймдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсэж байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болсон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top