Оюутантай холбоотой онцгой хөгжилтэй онигоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Ээж нь хүүдээ хичээлийг нь зааж байгаад:
Миний хүү хичээлээ сайн хийвэл баян болно. Сайхан байранд амьдраад машин унаад л, гадаадад аялаад явна ш дээ.
Хүү: Ээж та яагаад хичээлээ хийдэггүй байсан юм?  
**************************************
Найз хоёр багш ярьж байна гэнэ:
-Надад нэг шал тэнэг анги таарчээ. Шинэ теорем тайлбарлаад огт ойлгохгүй юм, нэг тайлбарлалаа, ойлгодоггүй, дахиад тайлбарлалаа, ойлгодоггүй, 3 дахиа тайлбарлалаа, өөрөө ойлгочихлоо, тэд нар ойлгодоггүй ээ.    
**************************************
Багш оюутнуудаас:
- Хамгийн эротик тоо ямар тоо гэж бодож байна? гэсэнд нэг залуу бодолгүйгээр 21593 гэжээ. Багш гайхан учрыг асуусанд тэр оюутан:
- Хэрвээ 2 хүн 1 зүйлийн тухай бодож байгаа бол сайндаа л 5 долоо хоног болоод 9 сарын дараа 3-уулаа болохыг ойлгох болно гэж тайлбарлажээ.
 **************************************
Оюутан хүү гэртээ найз бүсгүйгээ авчрав.
- Ээж ээ, танилц. Маря, манайд амьдарна.
- Та хоёр өрөө хөлсөлсөн нь дээр биз дээ. Гал тогоонд хоёр эмэгтэй хоол хийхэд хэцүү гэж ярьдаг юм. Маря:
- Зүгээр ээ, та санаа зоволтгүй. Би хоол хийж огт чадахгүй.
 **************************************
Багш Тулгааг дуудаж, самбарт гаргав.
-Тулгаа, өдрийн дэглэмээ ярьж өг!
-Би өглөө босоод, ухныг арчаад, ундаа уугаад, хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд, ухныг бушуухан арчаад, ундаа уугаад, тоглодог. Дараа нь дахиж ухныг арчаад, хичээлээ хийдэг. Орой хоолоо идээд, ухныг арчаад унтдаг.
-Пөөх, танайх ухнатай юм уу?
-Үгүй хаалга арчдаг юм аа. Аав Их хурлын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихдаг болсон.
 **************************************
Оюутны судалгаа:
-Та ямар хоолонд дуртай вэ?
-Их хоолонд.
**************************************

Оюутнууд яагаад хичээл хийдэггүй вэ?
1 жилд хичээл хийж болох 365 өдөр бий. 52 хагас бүтэн сайн өдрийг хасвал 313 өдөр үлдэж байна. Зуны амралтаар 90 өдөр амарнаа 223 өдөр үлдэж байна. Өдөр бүр 8 цаг унтана гэж тооцуул 1 жилд 122 өдөр унтнаа. 101 өдөр үлдэж байна. За тэгээд өдөрт 1 цаг өөртөө чөлөөт цаг өгнө гэвэл 1 жилд 15 өдөр болж байна. 86 өдөр үлдлээ. Өдөр бүр 2 цаг 30 мин хоол иднэ гэвэл 30 өдөр явчиж байгаам. 56 өдөр үлдлээ. Залуу хүн юм чинь мэдээж 1 цаг нэтэд орно, 1 цаг гадуур явна, 1 цаг дэлгүүр хэснэ гэвэл 52 хоног болж байгаан 4хөн хоног үлдлээ. Хүн л хойно өвдөж таарнаадаа 3 өдөр нь явчиж байгаамаа
За тэгээд Ганц хоног л үлдэж байгаан
Аааа!!!!! тэр ганц өдрийг хар даа чиний төрсөн өдөр.
**************************************
Багш: Хүүхдүүдээ:, " Бусдад илүүхэн өг, өөртөө цөөхөн ав" гэсэн үгийг тогтооцгоо гэв.
Жак: Энэ чинь миний аавын цэцэн үг байна гэв.
Багш: Чиний аав чинь үнэхээр зан суртал эрхэм дээд хүн байна. Чиний аав юу хийдэг вэ?
Жак: Миний аав боксчин гэж гэнэ.
 **************************************
Хоёр оюутан охин ярилцаж байна.
-Би Батаатай яг тэгэх шахсан ш дээ, яараад дутуу болсон.
-Юундаа яарсан юм бэ, гүйцээхгүй.
-Яарахгүй яадаг юм бэ, манайхан тортоо хуваах гээд байсан юм чинь.
 **************************************
Багш:
-Та нар одоо чимээгүй байгаарай. Ганц ч үг дуугарч болохгүй шүү. Газарт зүү унагахад дуу нь сонсогдохоор тийм чимээгүй байгаарай гэв. Ангиараа чив чимээгүй боллоо. Нэг хүүхэд:
-Зүүгээ унагаагаач ээ гэв.
 **************************************
Согтуу оюутан тасагтаа орж ирээд өрөөсөн гутлаа тайлаад хамаг хүчээрээ хан руу чулуудлаа. Тэр даруй хананы цаанаас:
-Хөөе, н**ш оо. Шөнийн гурав болж байна. Хүн унтуулаач ээ гэсэн дуу гарав. Тэгсэн нь согтуу оюутан өрөөсөн гутлаа чимээгүй тайлж, тавьчихаад хэвттэл хананы цаанаас:
-Хөөе, чи муу янз үзсэн н**ш оо. Нөгөө гутлаа тайлахыг чинь би удаан хүлээх болж байна уу гэж орилох нь тэр.
 **************************************
Анагаахын дадлагын оюутан өвчтөнөөс асуух асуултаа олж ядна. Тэгснээ:
- Та ээжээсээ ердийн төрөлтөөр төрсөн үү, эсвэл аборт хийлгэж төрсөн үү?
**************************************
Махчины гэр бүл хоолоо хийж байна. Аав нь:
- Өнөөдөр юу чанаж байна? гэхэд ээж нь:
- Оюутан гэж хариулжээ. Тэгтэл аав нь:
- Оюутан битгий чанаач дээ. Цуг буцалж байгаа төмс ногоог юу ч үгүй бүгдийг нь идчихдэг юм байна лээ шд гэжээ.
 **************************************
Оюутнууд нүдний эмч багшдаа өвөрмөц зураг дурсгажээ. Юу гэвэл багшынхаа зургийг маш сайхан зурсан нүдний аяган дотор багтаан буулгасан байжээ.
-Yнэхээр сайхан болж. Би ямар азаар нүдний эмч болсон юм бэ. Хэрвээ эмэгтэйчүүдийн эмч байсан бол ч... гэжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О. Удвал (202.9.40.151) 2017 оны 12 сарын 27

Маш сайн. Байна

0  |  0
рори(202.70.41.190) 2013 оны 09 сарын 27

ердийн төрлтөөр үү эсвэл аборт уу гэнэээ хэ хэ

0  |  0
Etka(202.179.23.246) 2013 оны 09 сарын 27

ineeh ym algadaa

0  |  0
Top