Н.Номтойбаяр хэргээ хүлээх үү

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх мэдээлэл шуугиан тариад байгаа. Хэргийг тодруулбал, уржигдар шөнө Сүхбаатар дүүргийн нутаг, Засгийн газрын 11-11 төвийн хажууд байрлах Франц ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Центрпоинт"-ийн гэх хэрэгт холбогдож байсан Г.Нямдорж, түүний найз Баттулга нар уулзалдсан аж. Улмаар хоорондоо муудалцаж Н.Номтойбаяр зуушны хутга барьж Г.Нямдорж руу дайрсан байна. Энэ үед түүний найз Баттулга дундуур нь орсноор Н.Номтойбаяр нуруу руу нь хутгалж гэмтээжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ТА-ийн 181/3-т зааснаар "Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан" гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

Харин Н.Номтойбаяр гишүүний зүгээс энэ хэргийг үгүйсгэсэн юм. Тэрбээр хүн хутгалсан бус Г.Нямдорж түүн рүү хутга барьж дайрсан гэж мэдэгдсэн бөгөөд Г.Нямдоржийг огт танихгүй гэж мэдүүлсэн байна. Гэвч Н.Номтойбаяр, Г. Нямдорж нар тагнуулын байгууллагад ажиллаж байсан дотны найзууд гэдгийг эх сурвалжууд дурьдсан юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa (78.145.24.8) 2013 оны 09 сарын 28

tordoo medlegtei bolovsroltoi humuusee oruulj irehgui bol mongol ulsiin tor aluurchin ,deeremchin ,luivarchin,hudalchuudiin uur uurhai bolj bna.yamar muuhai humuus be? .oorsdiigoo huviinhaa ajilaa hiigeed baih yum . mongolchuud yaduuliin tuild hurch bna .teneguudee bugdiig in zailuulahgui bol 10 jiliin daraa mongolchuud shuud sonono.ene bol gashun unen.

0  |  0
alimaa (78.145.24.8) 2013 оны 09 сарын 28

tor busarlasan teneg batsaanuud iig toroos zailuulj medlegtei yum hiih gesen humuusee tordoo oruulahguibol mongol uls chine husaa archij chadahgui teneg mangar batsaanuudiin uurbolood bna.mongoliin ireedui monch burheg bna daa yandaa mongolchuud mine.huuhen erguulehees oor zuil medehgui maanag tolgoinuud odoohon uil laigaa edelhee medehguil bna daa.

0  |  0
sandag(122.201.18.38) 2013 оны 09 сарын 27

naadah chine l harin hudlaa medeelel bainazuushnii hutgaar hutsgen hwniig ch barag gemteej chadahgui dee

0  |  0
Top