Монголын гаалийнхан Засгийн газрын тогтоолын цоорхойг ашиглаж байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Монголын гаалийн дарга болоод арав орчим ажилтнууд холбогдсон авилга, албан тушаалын хэрэг 7 жилийн өмнө нийгэмд дуулиан дэгдээж байсан билээ. Үйл ажиллагаа нь улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох гаалийнхны гэх хэрэгт тухайн үед нэр бүхий улстөрчид ч холбогдож, харин ял зэмийг нь гаалиар овоглосон нөхдүүд үүрээд өнгөрсөн. Тэгвэл Монголын гаалийнхан тэр мэт гашуун түүхээсээ суралцаагүй, задарсан даварсан хэвээрээ л байгаа бололтой. Үүрэг хүлээн гүйцэтгэж байгаа ажлаа хэсэг бусгийн эрх ашгийн төлөөнөө ашиглах байдал нь хэвээрээ байгааг илэрхийлэх нэгэн жишээ бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хилээр хууль бусаар, элдэв арга хэрэглэн гаргахыг дэмжин ажиллаж байгаа явдал олонтаа аж. Тухайлбал, Монгол Улсын хилээр  мопедний дугуй хэлбэрт оруулсан 20000 тонн хөнгөн цагааны  хайлшийг вагонд ачиж гаргахыг завдсан хэрэг илрээд байгаа аж. Гаднаас нь өнгөц  харахад мопедний дугуй шиг харагдах боловч, шалгалтын явцад тэр нь өнгөлөн далдалт болох нь тогтоогдоод байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар Монгол Улсын хилээр ямар нэгэн  өнгөт төмөрлөг, хайлш, түүгээр хийсэн сэлбэг экспортлох тусгай зөвшөөрөлгүй иргэн энэ их хэмжээний хөнгөн цагааны хайлшийн дүрийг хувилган хил гаргах гэж байжээ. Гол нь түүний энэхүү хууль бус үйлдлийг Гаалийн байгууллагын зарим ажилтнууд хамтран үйлдэж байна гэж үзэхэд болохоор байгаа юм байна. Учир нь Гаалийн лабораторийн шинжилгээний хариугаар мопедний дугуй гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл өөр холбогдох байгууллагын үзлэгээр мопедний дугуй байх боломжгүй гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна. Тиймээс мопедний дугуй гэх шошготой 20 000 мянган тонн хөнгөн цагааны хайлш  гэдгийг нь Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтаар эцэслэн тогтоох боломжтой гэх зүйлийг эх сурвалж хэллээ.

 

Энд нэг зүйлийг тодотгоход, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтаас харахад: Пиво, ундааны хаягдал лаазнаас бусад Хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг /Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 46-р тогтоолоор нэмсэн, 2006 оны 03 дугаар тогтоолоор нэмэлт орсон/ гэж заасан байгаа юм.

 

Тэгэхээр хөнгөн цагааны хайлшийг хилээр нэвтрүүлэхдээ мопедний дугуй хэлбэрт оруулж, дүрсийг нь хувиргаж байгаа нь Засгийн газрын тогтоолын цоорхойг ашиглаж БҮТЭЭГДХҮҮН болгож хил давуулах гэсэн оролдлого юм байна. Түүнчлэн гаалийн байгууллагын зарим ажилтнууд ийм маягаар өнгөт төмөрлөг, хайлш хил давуулсан удаа дараагийн үйлдлүүдийг хүч хавсран үйлдсэн байж болзошгүй байгааг ч эх сурвалж хэллээ.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(122.201.18.148) 2013 оны 09 сарын 27

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
зочин(122.201.18.39) 2013 оны 09 сарын 27

Бүгд хулгайчид Дарга нар эь бүр том хулгайчид ажээ

0  |  0
Top