Угаалын машинд амиа алдсан хоёр хүүхдийг өөрсдийгөө “мушгих” боломжгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Хятадын Цяньши мужид нэгэн ээдрээтэй, эмгэнэлтэй хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Хоёр, гурван настай нэгэн айлын хоёр хүүхэд угаалгын машинд орж тоглож байгаад амиа алдсан явдал олон нийтийг цочироогоод байгаа.  “Синьхуа” агентлагийн мэдээлснээс үзвэл хоёр хүүхэд угаалгын машинд ороод дотроосоо таглааг нь хаахад гэнэт ажиллах товчлуур дарагдаж, хүүхдүүдийн аминд хүрсэн аж.

Тухайн үед хүүхдүүдийн эх гал тогоонд хоол бэлдэж, харин эцэг нь хөгжим сонсож байсан гэнэ. Мөн хоёр хүүхдийн дүү нь гэртээ тоглож байжээ. Эцэг эх нь хоёр хүүхдээ харагдаагүйг анзаарсан ч гудамжинд тоглож байгаа юм болов уу гэж бодоод тоогоогүй аж.

South China Morning Post-ийн илүү дэлгэрэнгүй мэдээллээс үзвэл угаалгын машин балкон дээр байсан бөгөөд эх нь хүүхдүүдээ хайхаар гадагш гараад эргэж ирэхдээ угаалгын машин цусанд хутгалдсныг анзаарч, нээж үзэхэд хоёр хүүхэд нь нас барчихсан байж. Хоёр хүүхдээ үхчихснийг харсан эх нь ухаан алдан унаж, эцэг нь хөршийнхөө хамт хүүхдүүдийг угаалгын машинаас гаргаж авчээ.

Цагдаа нар энэхүү явдлыг золгүй тохиолдол гэж таамагласан гэнэ. Учир нь хүүхдүүдийн эцэг эх түвшин хүмүүс аж. Гэхдээ эцэг эх нь хоёулаа ажилгүйг бас анзаарч үзэх ёстой зүйлүүлийн нэгд тооцжээ. Цагдаа нарын шалгалтаар угаалгын машины таглааг хаахад заримдаа өөрөө автоматаар ажиллаж буй нь ажиглагдсан ажээ. Гэвч Haier брэндийн төлөөлөгчийн мэдэгдснээр бол хүүхдүүдийн нийлбэр жин 24 кг тул угаалгын машин усаа шахахгүй, өөрөөр хэлбэл ажиллах ямар ч үндэслэлгүй гэнэ. Тиймээс энэ хэргийг цагдаа нар шалгаж эхэлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.175) 2013 оны 09 сарын 27

yu gesen vg vv etseg ex n xvvxdvvdee nuxchixsan yumuu eswel xvvxdvvd n zolgvi baidlaar nas bartsan yumuu ali n ch bx magadlaltai yum bn l daa

0  |  0
zochin(202.126.89.251) 2013 оны 09 сарын 27

yee burhan min ur huuhdee l sain harj urgelj hyanuur yvah heregtei shuu humuusee

0  |  0
bayrtai bnaa(182.160.2.4) 2013 оны 09 сарын 27

mongolchuud mine ur xuuxduudee sn xarj xandaj bxku bol bolku shuu. ene 2 xujaa uxejee xoxino2

0  |  0
anhaar!!!(203.91.117.4) 2013 оны 09 сарын 27

ur huuhdee hairj hamgaalj medehku ymaa yr ni teged mongolchuu dch gesen hoorhii genen huuhduud hohirj bn

0  |  0
шалга (182.160.34.247) 2013 оны 09 сарын 27

харамсалтай хэрэггэхдээ дотор нь 24 кг мах хийгээд хаагаад үз хэрвээ ажиллаж байвал Haier брэндийнхэн будаа үгүй бол санаатай аллага л болох нь дээ

0  |  0
j(202.55.183.214) 2013 оны 09 сарын 27

ee burhan mine ymar ayultai ymbe. um ma ni badmi hum.

0  |  0
aimaar(182.160.51.161) 2013 оны 09 сарын 27

us shahahgui ch gesen shuud segserdeg deer taaruuldag sanamj baidag shdee teriig darchihsan ch yum biluu,esvel hujaad 1 ees iluu huuhedtei ailiig tsaanaas ni daramtalsan ch baij boloh l doo

0  |  0
zak (122.201.18.6) 2013 оны 09 сарын 27

ugaalgiin mashind orj vhsen bailaach zvrh ni zogsoj vhnvv gehees yaaj tsus garhiin ene bol allaga

0  |  0
Top