Бүтээн байгуулалтад оролцож буй залуустайгаа уулзана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Оюу Толгой компани хамтран “ОЮУ ТОЛГОЙ – 100 ЗАЛУУ” аялалыг 9 сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү аялалын хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдаж бусдыгаа манлайлсан шилдэг залуус, уул уурхайн мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон ажил олгогч байгууллага болон ажил хайж буй ажилгүй залуучуудын төлөөллөөс бүрдсэн залуус Оюу Толгой компанийг зорих ажээ. Аялалд оролцож буй залуус Оюу Толгой компанийн бүтээн байгуулалттай танилцаж, их бүтээн байгуулалтанд Монголын залуус хэрхэн гар бие оролцож буй талаар болон тэдний ажил амьдралтай газар дээр нь очиж танилцах юм байна. Мөн энэ үеэр МЗХ-ныхон болон залуус Оюу Толгой компанид ажиллаж байгаа залуустайгаа нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ спорт өдөрлөг болон олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top