Н.Номтойбаяр гишүүнийг мэдүүлэг өгөхийг шаардав

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалж, гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл өчигдөр олон нийтэд цацагдсан ч тэрбээр өөрийн биеэр үгүйсгэсээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр уг хэрэг үнэн бөгөөд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн ийм хэрэг болсон, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэдгийг хэллээ. Тэрбээр "Энэ сарын 25-нд Сүхбаатар дүүрэгт амьдардаг, 36 настай н.Баттулга гэгчээс шөнийн 00.30 цагийн үед "намайг мэсний зүйлээр гэмтээлээ" гэсэн гомдол ирсний  дагуу шалгаад Н.Номтойбаярыг цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байна.

Гэвч одоо болтол Н.Номтойбаяр гишүүн мэдүүлэг өгөөгүй байгаа юм. Ямартай ч хохирогчийн тухайд биедээ хөнгөн гэтэл авсан бөгөөд гэрээрээ эмчлүүлж байгаа аж. Тиймээс Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг албаны хүн ийн баталж байна.  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(188.22.203.131) 2013 оны 09 сарын 27

TOLGOI N MOHGOOP TSENEG LEGDEG ym bna l da Xytgalcan XVH EE odoo MOHGOOP XAXYYLDAX n OULGOMJTOI shvv de!!!!!!!

0  |  0
ZOCHIN(188.22.203.131) 2013 оны 09 сарын 27

TOLGOI N MOHGOOP TSENEG LEGDEG ym bna l da Xytgalcan XVH EE odoo MOHGOOP XAXYYLDAX n OULGOMJTOI shvv de!!!!!!!

0  |  0
ZOCHIN(188.22.203.131) 2013 оны 09 сарын 27

Baitsaaltand ochihgvi bol ectoi xoliin gozol zyylaad abaad vbaach ee??????? vsan xvn xvndel deg gvi ETGEED be????

0  |  0
Top