Баянмонгол хорооллын нүхэн гарц ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Орон сууцны хороолол, хотхон олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины болон явган хүний нүхэн гарцын хамт “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Барилгын ажлын явц 88 хувьтай байгаа бөгөөд зорчих хэсгээ бүрэн нээж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхлээд байна. Тоноглолын ажил хийгдэж байгаа тус замаар Баянмонгол хороолол руу саадгүй нэвтэрч байгаа бөгөөд нүхэн гарцын баруун талд явган хүний нүхэн гарц ашиглагдаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eeeeee vnen (213.166.199.66) 2013 оны 09 сарын 28

Orgvigees ohintoi ni deeriin vlger bn daa . Ymarchgarts nvh .2 taldaaa zaaaval yvgan zam bh yostoi . Mongol arhitektor gej iim orovdmooor zuraggargadag yumbol uu

0  |  0
Ariuk(141.134.251.239) 2013 оны 09 сарын 27

Ee chaavaasaa ene odoo horoolol yum bhdaa. gants ch mod bhgui, mashinii zogsool bhgui huuhdiin togloomiin talbai bhgui.END TENDGUI OVOOLSON SHOROO

0  |  0
Top