Өөрийгөө буудна хэмээн эхнэрээ сүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

СХД-ийн 10-р хороонд 29 настай эрэгтэй гэртээ согтуурч агсам тавьж буу гаргаж дарамталсан хэрэг гарсан байна. Тэрбээр эхнэртээ өөрийгөө буудна гэж танхайрч байсныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ. Эд мөрийн баримтаар дробинк буу хураан авч СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн БЗД-ийн 23-р хороонд “Эртний Монгол хатад” ХХК-ны хашаанд байрлах 3 контейнерт шошго нэр хаяггүй 0,5-н савалгаатай архи, “ANCIENT MONGOLIA BODKA“ гэсэн нэр бүхий шошготой архи зөвшөөрөлгүй хууль бусаар үйлдвэрлэж, домбо хэлбэрийн архины шил, бөглөө зэрэг эд зүйл байсныг бүтүүмжилжБЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top