3 сая төгрөгийг нь хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 28

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 9-р байрны 33 тоотод байрлах “Булган брокер” ХХК-наас бэлэн биет 3 сая  төгрөг, Lenovo-Think Pad, HP зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан  хэргийг  СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 19а байр 03 тоотыг түрээслэдэг “Team work visual” ХХК-ний захирлын өрөөнөөс Samsung LED телевизор, i-7 загварын процессорууд, HP23 LED дэлгэцүүд, зэрэг эд зүйл алдагдсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top