Бүсгүйчүүдэд шивнэх нь

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 29

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн толь бол сарын тэмдэг гэдэг. Гэхдээ сарын тэмдгийн мөчлөг хэвийн, өвдөлт, зовиургүй байлаа гээд цоо эрүүл гэж дүгнэж болохгүй аж. Учир нь хүний уураг тархи, өндгөвч, умай, дотоод шүүрлийн үйл ажиллагаа буюу физиологийн маш нарийн зохицуулалтаас сарын тэмдгийн мөчлөг хамаардаг аж.

Хамгийн чухал нь сарын тэмдэг сардаа тогтмол байх учиртай. Хэрэв сар өнжиж эхэлбэл ажил, амралтын зохицолгоо алдагдсан, зохисгүй хооллолт, өндгөвч, дотоод шүүрлийн үйл ажиллагаа хэвийн бус болж буйн дохио.

Ер нь л сарын тэмдгийн үзэгдэх хугацаа алсарч, хэмжээ нь багасаад байвал энэ нь ихэнхдээ өндгөвчний эмгэгтэй холбоотой бөгөөд үргүйдлийн шалтгаан болж мэдэх тул эмчид хандах нь чухал. Сарын тэмдгийн мөчлөг алдагдахад нөлөөлдөг хүчин зүйлүүдээс дурдвал, жин нэмэх, хэт ачаалалтай ажиллах, хоол сойх, сэтгэл санааны хямрал, дарамт, өндгөвчний эмгэг, эмийн зохисгүй хэрэглээ гэхчилэн хөвөрнө.

Мөн цэвэршилтийн өмнөх үед сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, хямардаг. Тэгэхээр таны эрүүл мэндийн толь болсон сарын тэмдгийн мөчлөг, хэмжээг нарийн ажиглаж, ямар нэг өөрчлөлт, зовиур илэрвэл даруй эмчид хандаарай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
smile(176.51.72.4) 2013 оны 09 сарын 29

miniih sard zarimdaa 2 ireed bh ym

0  |  0
ooko(203.194.114.148) 2013 оны 09 сарын 29

harin tiimee miniih sar onjood bsan chin nuur huuraishaad tsarai harlaad bsanaa say jiremsen boltsoon

0  |  0
Top