Лондонг зорьсон Оюутолгойн удирдлагуудын хэлэлцээр өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 29

Лондонг зорьсон Оюу Толгой компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн ирэх долоо хоногийн эхээр эх орондоо ирэх юм байна.

Эх сурвалжийн өгүүлснээр хэлэлцээр нааштай өрнөж буй аж. Оюутолгой компанийн далд уурхайн санхүүжилтын асуудалд хоёр тал байр сууриа нэгтгэсэн гэсэн мэдээлэл байна. Хэлэлцээр өнөөдөр дуусна.  Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилт нь гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалт болох 4.4 тэрбум ам.долларыг 6.7 тэрбум болгосоноос үүдэн хэлэлцээрийн ширээний ард суух үндэс нь болсон. Үүнийг гэрээнийхээ дагуу санхүүжилтыг хийх ёстой гэж үзэж буй нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь ямар ч байсан  хэлэлцээр хийж Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top