Даруулагагүй, даварсан СӨХ-ын дарга нарын булхайн тухай 20 COMMENT

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Сэтгэгдэл гэдэг бол харилцааны хамгийн чухал хэмжүүр. Хэн нэгэнтэй уулзаад төрсөн сэтгэгдэл, ямар нэгэн зүйлийг хараад төрсөн сэтгэгдэл, аливаа зүйлийн талаар сонссон сэтгэгдэл гээд орчлон хорвоо дээр буй юмс бүхэн сэтгэгдэл төрүүлдэг. Анхны сэтгэгдэлээр аливааг дүгнэх тал ч бий. Тиймээс сэтгэгдэл шиг хүчтэй, хурдтай мэдээлэл үгүй юм. Яг үүн шиг хүчтэй, хурдтай “мэдээллийн“ хэлбэр бол цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болсон COMMENT юм . COMMENT-ийг харилцааны чухал хэмжүүр ч гэж болно. Мөн тухайн мэдээлэлд хандах хандлагыг илэрхийлж байдаг төдийгүй, дүн тавьж дүгнэх, тайлбарлан хэлэх зэргээр олон асуудлын чөлөөт индэр болж чаддагаараа онцлогтой. Энэ бол COMMENT.

 

  1. Хянах хянагчгүй, харгалзах эзэнгүй СӨХ хэмээх бэлэн мөнгөний шуудай иргэдийн халаасыг тэмтэрсээр. Гэвч хуулийнхан ч тоодоггүй, хувийнхан ч тоодоггүй энэ албан байгууллага улсын хэмжээнд 600 шахам байдаг байна.
  2. Уг холбоо нь оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалаж, амар тайван, аюулгүй цэвэр цэмцгэр орчинд амьдруулна хэмээн татаас татдаг нь туйлаас үнэн.
  3. Гэвч эл зорилгоо урвуугаар нь эргүүлэн ашиглаж оршин суугчдаа орлого олдог хэрэгсэл хэмээн ойлгодог СӨХ-үүд байгаагийн нэг жишээ нь Москва хороолол дахь Кремль СӨХ.
  4. Сар бүр засвар үйлчилгээний мөнгө хэмээн татаас татдаг боловч засвар үйлчилгээ хийгээд шальсан зүйлгүй, будаг нь халцарсан шат, тэр гэхийн тэмдэггүй болтлоо утаа тортогонд идэгдсэн хана туурга, цоож цуургагүй хаалга гээд л асуудал нь урсаж өгнө.
  5. Тус хорооллын нэгдүгээр ээлжийн зургаан байранд 500 гаруй айл өрх бий. Эдгээр айлууд сар бүр СӨХ-ын мөнгө хэмээн 12500 төгрөг өгдөг. Үүний 4500 нь засвар үйлчилгээний мөнгө. Тэгэхээр сар бүр 2 сая 250 мянган төгрөгийн СӨХ-ийн халаасанд сул өгч байна гэсэн үг. Үлдсэн 8000 төгрөг нь жижүүрийн цалин, цэвэрлэгээ, лифт, хог, харанхуй өрөө, гэрэлтүүлэг гээд бусад зүйлд зарцуулагддаг гэсэн. Гэсэн ч хагархай пильта, цоорхой зам  гээд шүүмжлэх, засуулах зүйл олон ч энэ л дүр зургаараа хэдэн жил болжээ.
  6. Гэсэн ч СӨХ гандан буурахгүйгээр мөнгөө татаж, асуудлыг ар араас нь тавина.
  7. Шавьжны устгал хэмээх тодотгол бүхий мөнгийг байрны мөнгөн дээр нэмэх ч шавьны хор цацуулсных нь аз, цацуулахгүйнх нь хохь гэх уриа дэвшүүлчихсэн гэмээр аашлан эзэнтэй эзгүй айлуудад ариутгал хийлгэсэн болгоод л өмнөөс нь гарын үсгээ татлах нь энүүхэнд.
  8. Хамгийн ноцтой нь оршин суугчдынхаа байр саванд нь санаа зовинож Ард даатгалд даатгуулж сар бүр 1000 төгрөг авах болсон ч тус СӨХ-ийн мөнгө олох заль мэх байсныг оршин суугчид мэдсэнгүй.
  9. Тэрбээр Ард даатгалд даатгуулсан хэмээн байрны мөнгөн дээр нэмж авах болсон 1000 төгрөгөө тус даатгалын компани руу шилжүүлэлгүй өөрийн орлого болгож байсан юм.

10. Монголчууд бид хэрэггүй дээрээс нь 1000 төгрөг л юм чинь яадаг юм хэмээн хэр баргийн мөнгөний асуудлыг тоохгүй өнгөрүүлдэг. Гэвч мөнгөний их багадаа биш, цаана нь шимж байгаа нөхрийн тухай л асуудал хамгийн “хурц асуудал“. Нэг үгээр хэлбэл иргэдийг халаасыг ухаад сууж байгаа нөхдүүдийн халаасанд сар бүр 1000 төгрөг хэтэвчнээсээ гаргаж өгмөөргүй байна шүү дээ.

11. Тус хороололд 6 байрны 500 гаруй өрх айл байдаг ба сардаа 500-гаад мянган төгрөг СӨХ-рүү, цаашилбал СӨХ-ын эрх мэдэлтнүүдийг халаасанд орж байна гэсэн үг.

12. Гэсэн атал эл 6 байрны 12 жижүүр цалингийн доод хэмжээгээр ажилладаг боловч нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөггүй.

13. Нэгэнт СӨХ-д харъяалалтай ажилчин болж байгаа учраас нийгмийн даатгалын төлбөрөө төлүүлмээр байна хэмээхэд нь ня-бо болон дарга нь тас загнан намжирдаж, гэрээн дээр тусгаагүй гэсэн үгээр амыг нь таглан хохироож байна.

14. Уг нь энэ асуудлыг шалгаж хянах цорын ганц байгууллага нь СӨХ-дын дээд зөвлөл гээч сүржин нэртэй даржин газар.

15. СӨХ-ынхөө данс тооцоог хянуулах хүсэлт тавьсан иргэнд “Манайх төлбөртэй шалгана” гэсэн гуравхан үгээр хариу хэлдэг энэ байгуулагыг УИХ-ын гишүүн Д.Арвин толгойлдог. Тэрбээр АН-д элсэн орсныхоо дараахан эл хэргэмээр “шагнуулж” СБХ-дын Дээд зөвлөлийн дарга болсон боловч өдгөө “үхсэн амьд” нь бүү мэд.

16. Уг нь СӨХ-дын Дээд зөвлөл СӨХ бүрээс 50-300 мянган төгрөгийн хураамж авч үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа. Гэсэн ч эл санхүүжилтийн мөнгө хаашаа урсдаг нь тодорхой бус.

17. Харин өдгөө моодонд ороод байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар “Бид СӨХ-дын асуудал, үнэ төлбөрийг хянах үндэслэл байхгүй” гэдэг үгээр гомдол мэдүүлэгчийн амыг тагласан гэнэ лээ.

18.  Ёстой л харах эзэнгүй, харгалзах хуульгүй болсон СӨХ гээч байгууллага хэдий болтол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх юм бүү мэд.

19. Ямартай ч эл байгууллагын хуудуутай асуудлуудыг дурьдлаа.

20. Харин ажил хэрэг болгон асуудлыг гогцоог олж, хүний халаас руу өнгийсөн хүйтэн нөхдүүдийг хэрхэхийг хууль мэдэг.

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.142.217) 2015 оны 05 сарын 19

СӨХ байхгүй болвол 90 д онд ямар байлаа тийм л болно байх хэрэгтэй Залуучууд 300-400 мянган төг и цалинтай ажил хийх үү

0  |  0
(150.129.142.217) 2015 оны 05 сарын 19

СӨХ байхгүй болвол 90 д онд ямар байлаа тийм л болно байх хэрэгтэй Залуучууд 300-400 мянган төг и цалинтай ажил хийх үү

0  |  0
(150.129.142.217) 2019 оны 02 сарын 16

Дээд зөвлөл гэж ад үзэх хэрэггүй дэ манайх 50 онд ашиглалтанд орсон хуучин байр дээврээс ус гоожоод суугчид СӨХ той хамтраад хийх болсрн 63 сая төгрөг орох болоод ДЗөвлөлд хандаад энэ байгууллага хөөцөлдөж өнгөрсөн жил хийлгэж өгсөн Төсөв хийл д л мэргэж н байг а үнийн дүнгийн 10% буюу 6300 мянган төгрөг нэхсэн дээд зөвлөлд хандсан гишүүн СӨХ о төлбөргүй хийж өгч үйлчилдэг юм б нб манайхан тууршрах хэрэ үй шүү

0  |  0
(150.129.142.217) 2015 оны 05 сарын 19

Та нар СӨХ г юм хийргүй б на гэж л байх юм танай гэрт халуун хүйтэн ус,цахилгаан саадгүй очиж б га биз дэ энэ бүхнийг дамжуулдаг шугам хоолой цахил и шийт гэх зэрэг дундын өмч гэсэн бүхнийн эзэн болж харж хамгаалан засварлаж ажилладаг шүү дэ СӨХо байхгүй бол байр нурах болно СӨХ байх шаар ай

0  |  0
Баатар(103.23.51.4) 2014 оны 02 сарын 07

deeree baigaa ARVIND bish dooroo bgaa soohiin darga nart bgaa yum.olon jil bolson soohiin darga nar bur ideed garshchihsan humuus bdag40.50-myangatiin bairuudad mash olon uilchilgeenii gazaruud baidag bugedees ni mongo avdag ter mongo haashaa ordog beSoohiin darga nar hotiin tovd bair hudaldaj avaad l...

0  |  0
иргэн(202.21.113.139) 2013 оны 09 сарын 30

СӨХ сөнөтүгэй

0  |  0
zoshin(203.91.112.102) 2013 оны 09 сарын 30

svhbaatardvvvreg bagatoiruu ehlel2soh bvrdawaraad zeelawsh ideedtuul dargangaraadalga bolson odoo8r bairstewerlegeegadna dotor talheterhiibna atgnegsohvvdiig shalgaj vzeesh

0  |  0
magnaid(49.0.143.105) 2013 оны 09 сарын 30

odoo erguu ARIVAN AVGAI BGAA BOLHOOR BUUR UNGURUH BLGUI DEE

0  |  0
magnaid(49.0.143.105) 2013 оны 09 сарын 30

yu ch yu ch hiihgui baij bainga mungu avna uuniig hynah bolomj bna uu

0  |  0
Зочин(202.179.20.165) 2013 оны 09 сарын 30

Сөөхийн талаар ийм асуудал гаргаж ирж байгаадхүмүүст баярлаа гэж мянга мянган удаа хэлмээр байна Үүнийг эцсын үзтэл ардуудынхаа төлөө ажиллаж амжилт гаргахыг хүсье

0  |  0
Зочин(202.179.20.165) 2013 оны 09 сарын 30

Сөөх хууль бус зүйл маш их хийдэгийг байрны хүмүүс бүгд мэдэдэг боловч даанч зав байхгүй учраас чимээгүй байдаг Шалгуулъя ихмөнгөний зөрөө гаран шүү Сөөхийг татан буулгая

0  |  0
Зочин(202.179.20.165) 2013 оны 09 сарын 30

Сөөхөд дандаа амьдралын түвшин доогуур,гэр оронгүй,хөдөөнө

0  |  0
Зочин(202.179.20.165) 2013 оны 09 сарын 30

Сөөхийг яаралтай шүүхээр шалгуулъя.Хамги

0  |  0
зочин(202.179.20.165) 2013 оны 09 сарын 30

Сөөхийн дарга,нябо гэх хоёрхон хүн хурган даргаас илүү эрх өөрсдөө өгчихээд төлбөрөө зүйгээр авчихгүй хэрүүл хийж гэрэл таслан гэх эрхийгсайн дурааайлгаж, хэрүүл хийж байгаад мөнгө салгаж авна.Эдгээр сөөхийн луйварыг маш яаралтай арга хэмжээ авахгүй бол дунд нь ард түмэн хохирсоор байна.Яаралтай шүүхээр шалгуулах шаардлагатай.Ха

0  |  0
зочин(202.179.20.165) 2013 оны 09 сарын 30

Сөөхийн дарга,нябо гэх хоёрхон хүн хурган даргаас илүү эрх өөрсдөө өгчихээд төлбөрөө зүйгээр авчихгүй хэрүүл хийж гэрэл таслан гэх эрхийгсайн дурааайлгаж, хэрүүл хийж байгаад мөнгө салгаж авна.Эдгээр сөөхийн луйварыг маш яаралтай арга хэмжээ авахгүй бол дунд нь ард түмэн хохирсоор байна.Яаралтай шүүхээр шалгуулах шаардлагатай.Ха

0  |  0
Халтар сэтгүүлчийн тархийг хэмжигч(202.179.20.228) 2013 оны 09 сарын 30

Коммент гэж өөрөө биччээд солиороод байх юмаа. Тэнэг мал бээнд минь

0  |  0
DOL(103.23.51.4) 2013 оны 09 сарын 30

MANAI BAIRNII SOX-IIN AVGAI BUUR NARIIN HODOLDOG BOLSON. END TENDEES HOG AVCHIRCH YNZLAAD TERIIGEE BOON MONGOND TOOTSDOG.

0  |  0
Top