Хуурамч мөнгөн дэвсгэртэд бүү хуурт /Сэрэмжлүүлэг/

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол эрс ихсэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 20 мянгатын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийсэн таван тохиолдол цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо,  Сүхбаатар дүүргийн 1, 3-р хороонд гурав, Чингэлтэй дүүргийн 4-р хороонд тус бүр нэг тохиолдол гарчээ.

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх тохиолдол ихээр гарч байгаа учир цагдаагийн байгууллага хуурамч мөнгөн дэвсгэртийг хаана хийж байгааг илрүүлэхээр  ажиллаж байгаа төдийгүй хуурамч мөнгөн дэвсгэрт мөн эсэхийг нягтлаж байж худалдаа хийхийг сануулж байна. Учир нь хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн, хуурамч мөнгө гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хуулийн 176.1-р зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сараар баривчлах, бүр 2-5 жилээр хорих ялаар шийтгэр хуулийн заалттай байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top