Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн хэрэгтэнг ирэх сарын 2-нд шүүнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэй өнгөрсөн долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд хохирогч Э-г 75 удаа хутгалан хөнөөсөн байдаг. Ц.Туяа нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа бөгөөд аравдугаар сарын 2-нд буюу ирэх лхагва гаригт Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагаасх тов гарчээ.

Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top