“Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” хурал болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Ирэх сарын Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа. Үүнтэй холбоотойгоор “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 14.00 цагт Эрүүл мэндийн яамны А зааланд хийхээр товложээ.
Дашрамд дуулгахад, жил бүрийн 10 дугаар сарын нэгний өдөр Монголын ахмадын өдөр тохиодог билээ. Албан байгууллагууд аль хэдийн ахмад ажилчдаа баярлуулаад эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногийг бүхэлд нь ахмадуудаа баярлуулах, тэдний ачийг хариулах өдрүүд гэж хэлж болох ажээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top