Хүн зодож танхарсан гэх цагдаагийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сард баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байгаа. Уг хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа билээ. 

Мөн хэрэг авлигын биш, албан тушаалын хэрэг аж. “Найман жилийн өмнө Л.Өлзийсайхан цагдаагийн албан хаагчтай маргалдаж, зодсон гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байсан. Гэвч хуулийн байгууллага түүний буруугүй болохыг тогтоосон. Тэгвэл түүний өмгөөлөгчид уг явдал нь авилгын хэргээр ял эдлээд гарч ирсэн хууль хяналтынхны өөрсдийнх нь өшөө авалт байсан гэж үзэж байгаа юм. П.Өлзийсайханы өмгөөлөгчид өнөөдөр 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top