“Miss and Model” фестивалын анхан шатны шалгаруулалт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Мэргэжлийн моделиудын шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцуулах “Miss and Model”фестивалыг анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

 16-24 насны 170 см дээш өндөртэй мэргэжлийн моделиудын дунд 4 үе шаттайгаар зохион байгуулагдах уг тэмцээний анхан шатны шалгаруулалт 9 сарын 30-нд буюу өнөөдөр “Андра модель”  агентлагийн байранд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Андра модель  агентлаг”, Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Ubs Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-r байр “Miss Model of the World 2013”, 2-r байр “Top model of the World 2014”, 3-r байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top