Алтаар бичсэн 10 ном эх орондоо үлдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Өнгөрсөн оны зургаадугаар сард Буян-Ухаагийн гаалиар хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан cоёлын үнэт өв болсон төвд ном судрыг Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.

Уг ном судрыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлсийн зэрэглэл тодорхойлох мэргэжлийн зөвлөлөөс зэрэглэлийг тодорхойлон шалган баримтжуулжсан бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам чиг үүргийнхээ дагуу Үндэсний номын санд нийт 128 ширхэг соёлын баримтат өвийг хүлээлгэн өгч байна.

Үүнээс 10 ширхэг нь түүх соёлын үнэт зэрэглэлд хамаарах алтаар бичсэн Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам, Хорин нэгэн Дара эх зэрэг судар байгаагаас Доржжодба нь зурмал бурхантай алтаар бичжээ.

Мөн ердийн дурсалд хамаарах 118 нэрийн ном нь Сандуйн жүд, Алтангэрэл, Жадамба зэрэг судар багтаж байна. Ц.Оюунгэрэл сайд болон Үндэсний номын сангийн захирал Х.Чилаанжав нар Хан –Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлтэй 118 ширхэг бүгд 128 ширхэг судрыг хүлээлгэн өгөх албан протоколд гарын үсэг зурсан юм.

Үндэсний номын сан эхлээд эдгээр судар, номуудыг нэг бүрчлэн тоолох бөгөөд /ном тус бүрийн хуудасны тоог гаргах гэх мэт/ үүний дараа тоос шороог нь цэвэрлэхээр ариутгалын аппаратад хийнэ. Дараа нь номын сангийн данслагчид эдгээрийг данслан харъяалагдах фондод нь хувиарлах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top