С.Эрдэнэ сайд салбарын ахмад, буурлууддаа хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагт Эрүүл мэндийн яамны А зааланд болно. 

-Ахмадын өдөрт зориулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр салбарын ахмад, буурлууддаа хүндэтгэл үзүүлнэ. Энэ арга хэмжээ 11:00 цагт ХАХНХЯ-д болно. Ахмад настны эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх, тэтгэвэрээс өөр орлогүй тэдэнд төрийн халамж, үйлчилгээ хэрхэн чиглэж зэрэг сэдвийн хүрээнд төр ахмадуудаа чиглэсэн ямар бодлогоор юу хийж байгаа талаар энэ үеэр мэдээлэл өгөх юм. 

-Өнгөрсөн хавраас хойш Ганц худагт хорьсоор байгаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы хэргийг шүүхэд шилжүүлж байна. Харин уг явдал нь авилгын хэргээр ял эдлээд гарч ирсэн хууль хяналтынхны өөрсдийнх нь өшөө авалт байсан эсэх асуудлаар П.Өлзийсайханы өмгөөлөгчид өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top