”Чацарганы баяр” болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Чацаргана тариалагчдын холбоо хамтран ирэх сарын 05-нд "Чацарганы баяр"-ыг зохион байгуулах гэж байна. Увс аймгийн Улаангом суманд  болох энэ баярын үеэр чацаргана хэрхэн хураадаг, тарьдаг, чацарганаар ямар ямар бүтээгдэхүүн хийж болдогийг үзэж сонирхох боломжтой юм. 

Дашрамд дуулгахад, 1990-ээд оноос уналтад ороод байсан чацарганы аж ахуйн 2000 оноос сэргэж эхэлсэн бөгөөд одоогоор Увс аймгийн Улаангом хотод 82 га газар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 82 га газар, Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га газар чацаргана тариалж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
C Vitamin(92.224.179.227) 2013 оны 09 сарын 30

C vitamin hamgiin ih bdag 2 hunsnii neg n chatsargana, nogoo n nohoin hoshuu. tiim bolood baruund nohoin hoshuunii chanamal ih bdag.

0  |  0
Top