СТӨ-г хоёр тэрбумаар засварлана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Нийслэлд үнэгүйдсэн, алдагдалтай ажиллаж байгаа байгууллага цөөнгүй бий. Эдгээр байгууллагыг хувьчлах тухай ч яриа гарах болсон. Тэгвэл Өмчийн харилцааны газраас ашиггүй ажиллаж байгаа нийслэлийн өмчийн 86 байгууллагын түрээсийг нэмэхээр судалгаа хийжээ. Үүнд СТӨ, Урт цагаан, Спортын ордон, Усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг байгууллага багтжээ. Өмчийн харилцааны газрынхны төрийн өмчийн байгууллагын түрээс сард метр квадрат нь 11000, хувийнх нь 16000 төгрөг байх судалгааг гаргасан байна. Энэ судалгаагаа НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, төлөөлөгчдийн саналыг сонссон юм. Төлөөлөгчдийн зүгээс төлбөрийг нэмэх саналыг дэмжиж байгаа ч төрийн, хувийн гэж ялгахгүй байхыг санал болгосон байна. Мөн Нийслэлийн өмчит бүртгэлтэй 630 орчим обьект байдаг. Үүний олонх нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль цэцэрлэг, эмнэлэг. Сургууль, цэцэрлэгт түрээсийг нь хэт өндөр тавих боломжгүй. Түрээс нь нэмэгдэхээр төлбөр нь дагаад л өсчихдөг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хувьд 3000 төгрөг байх саналыг оруулжээ.

Харин барилга байгууламжийн хувьд СТӨ, Уртцагаан гэсэн хоёр л том обьект бий. Уртцагаан 1954 онд ашиглалтад орсон. Ашиглалтын нөхцөл муу, түрээсэлж байгаа хүмүүс нь ойр зуурын засвар үйлчилгээгээ хариуцаад явдаг. Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орсон. Тиймээс СТӨ-г ирэх жилээс засварт оруулах зураг төслийг 80 сая төгрөгөөр хийж байгаа. Хамгийн багадаа гэхэд хоёр тэрбумаар СТӨ-г засварлахаар тооцоо гарсан байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.34) 2013 оны 09 сарын 30

zuvshdee zasvarlah cag bolson, harin ch baga mungu bna. iim munguur companius officoo yanzaldagshdee

0  |  0
Top