Улаанчулуутад хог түүдэг хүүхдүүд ”Сургалтын танхим”-тай болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Олон нийтийн цахим сүлжээ Фэйсбүүк хуудаснаа нэгдсэн Халуун сэтгэл группын залуус Улаанчулуутын хогийн цэгийн хажууд “Сургалтын танхим” байгуулжээ. Ингэснээр тэнд хог түүж амьдралаа залгуулдаг хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгох тэдэнд өөрийгөө хөгжүүлэх боломжыг бүрдүүлээд байгаа юм. 

Энэ тухай тэд өөрсдийн хуудаснаа "Хүүхдүүд маань Хамтын халуун сэтгэлийнхний яриад байгаа "СУРГАЛТЫН ТАНХИМД" ирэхдээ хичээл гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлгээгээ тэлэх, зөв хүмүүжил авах тэр л замыг харж ирдэг байгаасай" гэжээ.

Тус танхимд хүүхдүүдэд сургалт явуулахад зориулсан ширээ сандал ном сурах бичиг, хичээлийн хэрэгслээс авахуулаад телевизор хүртэл байрлуулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top