Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид Э.Алтангэрэл хүүд 5 сая төгрөг хандивлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Дорноговь аймгийн Ихэд суманд гэртэйгээ шатаж хүний гарт орж, төрсөн ээждээ хаягдсан 15 настай Э.Алтангэрэл хүү тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явахаар болсон. Түүний урилга удахгүй ирэх бөгөөд санхүүжилтийн асуудал нь хүндхэн байгаа билээ. Тэгвэл хүүд туслахаар халуун сэтгэлийн гар сунгаж буй Нийслэлийн Тээврийн газар, ТОАҮЭХ, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудтайгаа хамтран “Халуун сэтгэлээр туслацгаая” аянд нэгдэж Э.Алтангэрэл хүүг БНСУ-д эмчлүүлэх эмчилгээний зардалд хандив өргөлөө. 

Эхийгээ дуудан уйлах хүүгийн сэтгэлийг дэвтээх аргагүй ч түүнийг хөл дээр нь босгоход туслах энэхүү аянд Нийслэлийн Тээврийн газрын том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч 24 аж ахуй нэгж байгууллага идэвхи санаачлагтай оролцож нийтдээ салбарын хэмжээнд 5.668.040 төгрөгийн хандив цуглуулан Э.Алтангэрэл хүүгийн эмчилгээний зардалд хандивласан байна. Энэхүү хандивын мөнгөний дийлэнх хэсгийг их багтаамжийн автобусны жолооч, мөнгө хураагч нар бүрдүүлсэн байна.

Э.Алтангэрэл хүү 2013.02.10-ны өдөр Дорноговь аймгийн Зүлэгт суманд гэртэйгээ шатаж Улаанбаатар хотын Түлэнхийн төвд ирж эмчлүүлж байгаад одоогоор сувилалд биеэ эмчлүүлж байгаа юм. Харин түүний төрсөн ээж болох Эрдэнэчимэг нь өөр хүнтэй суусан тул цаашид хүүхдээ асран хамгаалж, өөр дээрээ авах боломжгүй гэсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sarnai(202.55.191.35) 2013 оны 10 сарын 01

ene huugiin tuhai nevtruuleg uzeed nulims mine oorin erhgui asgarsan

0  |  0
hali(202.21.106.168) 2013 оны 10 сарын 01

uriinhee tuluu ami nas aris tsusaa uguhud belen baihad zarim ni hayah ym huurhii

0  |  0
hali(202.21.106.105) 2013 оны 10 сарын 01

uriinhee tuluu ami nas aris tsusaa uguhud belen baihad zarim ni hayah ym huurhii

0  |  0
Solongo(58.140.4.85) 2013 оны 09 сарын 30

eh ni uneheer hetsuu bolood tegsen bhaa... emegtei hunii zovlon baragdah bishdee. tehdee huugee ergej toirdog bailguidee.... hurdan edgeerei...

0  |  0
eegii(182.160.43.95) 2013 оны 09 сарын 30

eej gj ymar archagui nowsh be tiim ymnuud oorsdo shatwal taarna hoorhiido muu huuhed hurdan edgeh boltugai

0  |  0
eeyh(202.55.180.4) 2013 оны 09 сарын 30

eej ni gej yamar aimshigtai novsh ve?

0  |  0
Top