Гэмтлийн эмнэлгийн уулзварыг нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг нэгдүгээр хорооллын арын замтай холбосон шинэ уулзварын ажлыг “Экспресс зам” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 65 хувьтай байна. Энэ уулзварыг ирэх сарын 15-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ хийжээ. Түүнчлэн 25 дугаар эмийн сангийн урд уулзварыг өргөтгөн шинэчилж байгаа. “Би Ти Өү” компанийн гүйцэтгэж буй энэ ажил дуусах шатандаа буюу 90 хувьтай явж байна. Ирэх сарын 10-нд бүрэн нээхээр төлөвлөжээ. Багагүй бухимдал үүсгээд буй ТЭЦ-З-ын уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусчээ. “Атар өргөө” компанийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км замын өргөтгөлийн ажлыг ирэх сарын 10-нд дуусгахаар гэрээлсэн байна. Гэхдээ түгжрэлээс шалтгаалан ажлын явцыг хурдлуулах шаардлагатай байгаа учир 24 цагаар ажиллаж байгаа юм байна. Харин арваннэгдүгээр сарын 18-нд дуусах ажил бол “Монос”-ын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэлх 5.5 км замын өргөтгөл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top