Маргаашнаас такси нэгдүгээр эгнээгээр зорчино

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Автозамын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд “өмчлүүлээд” байсан бол маргаашнаас такси зорчихоор боллоо. Гэхдээ стандартын шаардлага хангасан такси л ийм эрх эдлэх юм. Замын цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн, такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллах юм байна. Түүнээс гадна өмнөх шигээ хаа хамаагүй газар, гараа өргөсөн болгоны өмнө такси зогсохгүй гэдгийг анхаараарай. Зөвхөн зориулалтын зогсоолд зорчигчдоо буулгаж, суулгах юм байна. Тодруулбал, XVI хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, IV хороолол “Дүүхээ” төв, X хорооллын туслах зам “Цахилгаан тээвэр” компанийн эсрэ талд, “Центрпойнт” (Голомт төв) ТБД андууд (ХААН банкны урд) Капитрон банк (103-ын уулзварьн урд), Үндэсний номын сангийн өмнө ‘Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талд гэхчлэн өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтад ороод байгаа аж.

Мөн Тээврийн дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол нэмж барьж байгаа аж. 2014 он гэхэд таксины 27 зогсоолтой болохоор төлөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top