Маргаашнаас албан байгууллагуудын халаалт өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Нийслэлийн Засаг даргын  захирамжаар  байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг энэ сарын 15-наас ирэх оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон юм. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхэлсэн тухай холбогдох газраас мэдээлж байна. Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг ирэх аравдугаар сарын 1-ны өдөр буюу маргаашнаас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 01-ний хооронд байхаар тогтоосон байна. Мөн гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар энэ сарын 15-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв ба салаа шугамаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглолоо. Хэрэв дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар холбогдох газрууд нь шийдвэрлэх юм байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top