Булганд “Үхрийн дуут хавдар” өвчин гарч хөл хорио тогтоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Эргэлийн ар” гэдэг газар хоёр үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна. Дээрх үхрийн сэг зэмээс дээж авч аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд энэ сарын 27-ны өдрийн хариугаар “Үхрийн дуут хавдар” өвчин болох нь тогтоогджээ. 

Сумын Засаг даргын захирамжаар 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумын мал эмнэлгийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй  ажлын хэсгийнхний голомтод хийсэн үзлэг, тандалтаар нийт 8 үхэр хорогдож, 5 үхэр өвчилсөн болохыг тогтоожээ. Улмаар  596 үхрийг вакцинжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top