“Гал үндэстэн” холбооныхныг 20 мянган төгрөгөөр торгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

“Гал үндэстэн” холбооныхон УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Төрийн ордны гадаа жагсаж буу, тэсрэх бөмбөгтэй онцгой объект руу нэвтрэн үймээн дэгдээсэн хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөн журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж ийнхүү шуугиан дэгдээснээс хойш 15 хоног өнгөрчээ. Энэ хэрэгт холбогдуулан Ц.Мөнхбаяр нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-аас шалгаж байгаа юм. Тодруулбал, Ц.Мөнхбаяр нарын хэргийг эрүүгийн хуулийн 177.1-р зүйл буюу “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор,  олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас арван таван  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”  91.2.13-т зааснаар “нийтэд аюултай аргаар” гэх үндэслэлүүдээр эрүү үүсгэн шалгаж байна.

Дээрх гурван иргэнээс гадна жагсаал зохион байгуулахад оролцсон “Гал үндэстэн” холбооны зургаан гишүүн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс захиргааны арга хэмжээ авч, тус бүр 20 мянган төгрөгөөр торгожээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(67.176.82.92) 2013 оны 09 сарын 30

eh ornoo hamgaalalaa geed shorond orj baigaa yumuu

0  |  0
mongol(103.10.23.115) 2013 оны 09 сарын 30

tedniig bugdiig ni gargah heregtei

0  |  0
Z(122.201.18.188) 2013 оны 09 сарын 30

GEHDEE HODOO GARAKHAD CH HETSUU L BOLSON BNA LEE SHUU DEE BI EDNIIG DEMJIJ BNA YAMAR HUN ALJ HUREE TALCHIKHSAN BISH EH NUTGIINKHAA TOLOO L INGEE BIZ

0  |  0
roosendaal(84.26.183.204) 2013 оны 09 сарын 30

argaa barsandaa l tiim arga hereglesen bizdee

0  |  0
зочин(202.126.91.71) 2013 оны 09 сарын 30

арга нь буруу болохоос иргэдийнхээ дуу хоолой, эрх ашгийг огоорч өөрсдийнхөө ашиг сонирхлоор аливаа асуудлыг судалгаа шинжилгээгүй, зоргоороо шийддэг төрийн эрх мэдэлтнүүдэд иргэд нь ингэж ойлгуулахгүй бол хэзээ ч саналыг нь хүлээн авч анхаардаггүй шүү дээ.албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахад саад учруулах хэмжээнд хүргэж байгаа төрийн түшээд өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсон шүү дээ.

0  |  0
Top