Галзуу нохой хүн хазжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Сонгинохайрхан дүүрэгт галзуу нохой хүн хазсан хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын гудамжинд нохой галзуурсан, 1 хүн хазаж, ойр орчмын ноходтой уралцаад байна гэсэн мэдээллийг 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:10 цагт өгснөөр НМЭГ-т мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авчээ. Нохойг устгаж НМЭГ-ын лаборторид дээж авч шинжилгээнд өгөхөд “Галзуу”  өвчин нь болох нь тогтоогдсон байна.

Тухайн орчны 6 айлын 10 нохойг холбогдох мэргэжлийн байгууллагын анчид  устгал хийж дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Буян хөхий ХХК-ны Мал эмнэлэгтэй хамтран Улаан чулуутын хогийн цэгт 3,5 метр нүхэнд шатаан булж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bataa(202.21.112.2) 2013 оны 09 сарын 30

ene zolbin nohoinuudiig haana handaj ustguuldag um boloo, huuhed urchih ged hetsuu bnaa

0  |  0
Top