Гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг нягтлаарай

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Хилийн чанадад зорчиж буй манай иргэд гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг 6 сараас багагүй байлгах ёстойг нягталж шалгаагүйн улмаас хүндрэл учирч, паспортоо сунгуулахын тулд нислэгээ хойшлуулах, цаг хугацаа алдах зэрэг асуудалтай тулгарч байна.

Ялангуяа, Хонконгийн олон улсын нисэх буудлаар дамжин гуравдагч орнууд руу буюу Тайланд, Индонез, Сингапур, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн орныг зорьж буй иргэдийн дунд паспортын хүчинтэй хугацаа хангалтгүй зөрчил удаа дараа гарсаар байгааг Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас мэдээлэв.

Иймд, хилийн чанадад зорчих гэж буй иргэд паспортынхаа хүчинтэй хугацааг нягталж шалгах, хүчинтэй хугацаа нь 6 сар хүрэхгүй байвал сунгуулах, онгоцны тийз борлуулагч компаниуд тийз бичихдээ зорчигчдод энэ талаар анхааруулав. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top