Яармаг чиглэлийн зам хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд Чингисийн өргөн чөлөө “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байгаа билээ. Уг ажил 10-р сарын 10-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэлтэй байсан тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулаад байна. Үлдсэн хугацаанд авто замын хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээнүүд, явган зорчигчийн зориулалтын зам болон орны бусад тохижилтын ажлыг гүйцээх юм. Мөн Яармагийн гүүрний зүүн хэсэгт 120 метр асфальт өнгө хучилтын ажил хийнэ. Ийнхүү нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг болох Чингисийн өргөн чөлөө буюу Яармаг чиглэлийн зам өмнөхөөсөө хоёр дахин өргөн болж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчиж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayanaa(46.223.160.201) 2013 оны 09 сарын 30

Guur hurtel yaahaw urgun zamaar jiriichdiin bj. Guurnees tsaash tegeed yaah boljiin. Nariihan guureer garah gej tegeed alaan bolhiin baigaaz

0  |  0
Bayanaa(46.223.160.201) 2013 оны 09 сарын 30

Guur hurtel yaahaw urgun zamaar jiriichidgiin bj guurnees tsaashaa yaah boljiin. Nariihan guureer turuulj garahgaad alaan bolhiin bgaazde

0  |  0
Top