Өнөөдөр Монгол Улсын хүн ам 2.9 саяд хүрчээ. Үүний 10 шахам хувийг ахмад настнууд эзэлж байгаа нь Монгол төрийн бодлогыг энэ насныхан руу чиглүүлэх хариуцлагатай үүргийг бий болгож байгаа аж.
Нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого арга хэмжээний хүрээнд жилд ахмад настнууддаа
Нийгмийн даатгалын сангаас 800 гаруй тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, Нийгмийн халамжийн сангаас ахмад настныг асран хамгаалагч иргэдэд 7,2 тэрбум төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, төрөл бүрийн хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэхэд 16,3 тэр бум төгрөг зарцуулж байдаг гэнэ.
Мөн дайнд оролцсон ахмад дайчин 30 хүнд 1 тэр бум гаруй төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгож, харж хандах хүнгүй 200 гаруй ахмадыг асрамжийн үйлчилгээнд хамруулсан байна.
Ийнхүү ахмад настанд зориулсан нийгмийн хамгааллын арга хэмжээ нь тэднийг ядуурлаас сэргийлж, орлогын баталгааг хангах арга хэмжээ болдог ажээ.

Сэтгэгдэл ( 0 )